Зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж /2020.11.12/ улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ. 

Өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь орсон бол, 675 нь хотоос гарах чиглэлийнх байв. Эдгээр тээврийн хэрэгсэлд нийт 3185 зорчигч товчоодоор орж, гарчээ. Мөн Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд 19 аж ахуйн нэгжийн 829 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үйлчилгээнд гарсан нийтийн тээврээр зорчигчдын дүүргэлт дунджаар 20-30 хувьтай байсныг Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэлэв. 

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжих Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НОБГ-аас нийт 2500 гаруй алба хаагч шийдвэрийн биелэлтийг сахиулж, эргүүлээр ажилласан байна. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдэд шаардлагатай дүрэм, журмыг сайтар таниулж, мэдээллээр хангаж ажиллаарай. Мөн автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг илүү чангатгах шаардлагатай байна. Ялангуяа дүүргийн удирдлагууд өөрсдийн харьяа нутаг дэвсгэр дээрх хяналтаа сайжруулж, хөл хориог чангатгахыг үүрэг болгож байна” гэв. 

Мөн тэрбээр коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийж, халдвар хамгааллын дэглэм хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов. Түүнчлэн нөхцөл байдлыг далимдуулж хүнсний бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасан юм. 

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 50 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 23 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин