
Б.ОД
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор өнөөдөр албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө. Эдгээр иргэдийн гурав нь визийн хугацаагаа хэтрүүлсэн, 12 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн зөрчил гаргажээ. Тиймээс тэднийг 12 сая төгрөгөөр торгож, 1-3 жилийн хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн тав нь ялаа эдэлж дууссан байна.
Эх сурвалж:www.polit.mn