
Б.ДОЛЖИНЖАВ
ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалганы сорьц авдаг явуулын кабинд иргэд үнэ төлбөргүй COVID-19-ийн шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өөрийгөө хянах зорилгоор COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа” гэж мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn