
С.САРУУЛ
Дотооддоо халдвар тархсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж эхэлсэн гэх гомдол гарч эхэллээ. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас үнээ нэмсэн, дууссан гэх мэдээллийн зургийг нь авч баримтжуулаад өгөх боломжтой гэдгийг мэдээллээ. Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхэлжээ. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна гэв.
Эх сурвалж: www.polit.mn