
Б.ДОЛЖИНЖАВ
Манай улсад COVID-19-ийн тохиолдол зургаагаар нэмэгдэж 374 болсон талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ. Өчигдөр буюу энэ сарын 9-нд мөн зургаан тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь Сөүл-Улаанбатар чиглэлийн онгоц ирсэн иргэн болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч байна. Нийт тохиолдлын 317 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчлүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn