“COVID-19” халдвар 12-оор нэмэгдэж 368 боллоо

2020-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яам коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд 1816 хүний сорьцод шинжилгээ хийхэд 12 хүнд коронавирусын халдвар илэрчээ. Ингэснээр батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 368 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 49 хүний нэгийнх нь биеийн байдал хүн, 7 нь хүндэвтэр, 41 хүн хөнгөн байна.

Тодруулбал,

-Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн.

-Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.

-Арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолооч/ОХУ-ын иргэн/-оос халдвар илэрсэн. Тухайн иргэний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус улсын холбогдох албаныхантай зөвлөлдөж, түүнийг буцаасан.

-Арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид/56 настай Беларусь улсын иргэн, 52 настай Монгол Улсын иргэн/ халдвар илэрлээ.

-Аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр мөн халдвар илэрлээ. Гурван жолооч Монгол Улсын иргэн.

Мөн халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан таван ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй гэдгийг энэ үеэр хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 цаг 55 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин