Алтанбулаг боомтыг яаралтай хаах саналыг УОК-т хүргүүллээ

2020-11-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар албаныхан хуралдаж хаах санал гаргалаа. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Өнөөдрийн байдлаар 306 иргэнийг ажиглалтын 16 байранд, 143 иргэнийг тусгаарлах 5 байранд тусгаарлаж байна. Нийт иргэдийн 186 нь эмэгтэй, 323 нь эрэгтэй. Алтанбулаг хилийн боомтоор Монгол улсаас гадна 15 орны жолооч ачаа тээвэр хийж байна. Жолооч нар 08.00-20.00 цагт  Монгол улсын хилээр орж, Алтанбулаг боомтын хилийн улаан бүсэд машин дотроо байрладаг ба орой бүр аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборант 18.00 цагаас 22.00 цагийн хооронд очиж шинжилгээг авдаг. Хилээр орж ирсэн иргэд, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, талбайд халдваргүйтгэл хийж буй Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын 2 багийн 7 мэргэжилтэн нь нийт 869 удаагийн дуудлагад үйлчилсэн ба 55 галт тэрэг, 2462 ачаа тээврийн автомашин түүнчлэн 101 аж ахуй нэгж, албан байгууллага, нийтийн эзэмшлийн 365.811 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Алтанбулаг хилийн боомтоор хүний бөөгнөрөлийг үүсгэснээр халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлтэй нөхцөл байдалтай байна” хэмээн танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил  “Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цар тахлын үед шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цаг тухай бүрт нь УОК-д хариу арга хэмжээ авах саналаа хүргүүлж ажиллаж байна. Алтанбулагийн боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт өдөрт 30 авто машин нэвтэрдэг. Үүнд ачигч хийж буй 150-аад хүний халдвар хамгаалал, хувцас хэрэглэлээ солих, өмсөх асуудал их хөндөгдөж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх. Үүнээс гадна ачаа тээвэрлэлт дээр ажиллах хүний нөөцөө анхаармаар байна. Мөн өргөн хэрэглээний биш бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу энэ эрсдэлтэй цаг үед. Өнөөдөр хилээр чипс, бохь, зайрмаг, тахианы мах, гахайн мах, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн ихэвчлэн орж ирж байна. Эдгээр бүтээгдэхүүний төлөө бид ийм их эрсдэл үүрэх хэрэг байна уу.  Бид бараатай биш, халдвар хамгааллаа л нэн түрүүнд тавих нь чухал. Зөвхөн барааны шалган нэвтрүүлэхэд ажиллаж буй хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгсэлд өдөрт 10 орчим сая төгрөгийг зарцуулж байна. Сард 300-аад сая төгрөгийг онцгой комиссоос гаргаж байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д хүргүүлж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

яаралтай яах гээд бага юм..гарчигтаа тодорхой болгооч
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 0 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин