“Монголросцветмет”-д менежмент хэрэгтэй болжээ

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Монголросцветмет”-ийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг “Монголын зэс корпорац” худалдаж авсан. Улмаар жил гаруйн өмнө төрийн мэдэлд авч төрийн 100 хувийн өмчтэй үйлдвэрийн газар болсон байдаг.

Төрийн мэдэлд бүрэн шилжиж ажилласан эхний нэг жилд “Монгол­росцветмет” хэрхэн ажилласан талаар Аудитын байгууллага санхүүгийн шалгалт хийсэн байна.

Ингээд “Монгол­росцветмет” ТӨҮГ-ын санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын системд хийсэн үнэлгээний тойм, аудитын явцад илрүүлсэн зүйлс, гаргасан шийдлүүд, анхаарал хандуулахуйц залруулаагүй материаллаг болон материаллаг бус алдаа зөрчлийг гаргаж иржээ.

Энэ талаарх мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хүргэж байна.

Аудитаар тогтоосон есөн эрсдэл, гүйцэтгэх үе шатанд 12 эрсдэл тодорхойлж нийт 12 горим сорил хэрэгжүүлжээ. Мөн нийт 83.0 сая төгрөгийн алдаа, зөрчилд дөрвөн зөвлөмж өгч, менежментийн захидалд тусгасан байна.

Санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгийн эргэц, өмч хөрөнгөд тавих дотоод хяналт сайжруулах, он удаан жил болсон өр, авлагын асуудлыг шийдвэрлэх ажил бүрэн хийгдээгүй, ашиглах боломжгүй, агуулахад хадгалагдаж эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тухай аудитын зөвлөмж хүргүүлсэн боловч бүрэн шийдэгдээгүй,  Зарим нэрийн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтын орлогын төлөвлөгөө тасарсан  зэрэг асуудалд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбатыг анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзжээ.

Тухайлбал, борлуу­лалтын төлөвлөгөөний биелэлтийн хувьд хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт 52.1 хувиар, төмрийн баяжмалын бүтээгдэхүүний борлуулалт  8.8 хувиар, төмрийн хүдрийн борлуулалт 17.8 хувиар, алтны олборлолт 89.3 хувиар тасарсан байна. Ингэснээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын ТУЗ-ийн 2019 оны 01 тоот тогтоол, ТӨБЗГ-тай байгуулсан 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэн бизнес төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлээгүй аж.

Мөн 2019 онд нийт 387.8 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрүүлсэн байна. Үүнээс үл хөдлөх хөрөнгө түрээсэлсний талбайн түрээсийг 10 аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулж 95.6 сая төгрөгийн орлого олсноос 30 хувь буюу 28.6 сая төгрөгийг ТӨБЗГ-т төвлөрүүлж тооцоо нийлсэн актаар баталгаажуулжээ. “Монголросцветмет” ТӨҮГ түрээслэгч байгууллагатай үл хөдлөх хөрөнгийн талбай түрээслэх гэрээ байгуулсан, боловч гуравласан гэрээг ТӨБЗГ баталгаажуулаагүй байна. Энэ нь эрх ба үүрэг гэсэн батламж мэдэгдэлтэй нийцэхгүйгээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.5, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын холбогдох заалтыг зөрчжээ.

Түүнчлэн харьяа үйлдвэрүүдэд хадгалагдаж байгаа хэрэгцээ шаардлага хангахгүй, марилын элэгдэлд орсон зарим сэлбэг, хангамжийн материал, бараа материалын үлдэгдэл байгаа нь ашиглалтгүй эргэлтийн хөрөнгө, бараа материалын үлдэгдэл, эргэцэд зохих хэмжээгээр нөлөөлөхөөр байна. Иймд ашиглалтын шаардлага хангахгүй болсон сэлбэг, хангамжийн материалын үлдэгдлийн судалгааг гаргаж шийдвэрлүүлэх ажил хийгдээгүй байна. Энэ нь иж бүрэн байх, Үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдэлтэй нийцэхгүйгээс гадна СТОУС-12, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна.

“Монголросцветмет“ ТӨҮГ-ын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1,676,366.5 мянган төгрөгийн авлагын үлдэгдлээс 0,76 хувь буюу 12.1 сая төгрөгийн авлагын үлдэгдлийг баталгаажуулжээ. Нийт дансны авлагын 24.9 хувь буюу 411,037.0 мянган төгрөгийн авлага нь 2012-2018 онд үүссэн авлага эзэлж байна. Харин 2019 онд өмнөх оны авлагаас 1,207,757.8 мянган төгрөгийн авлагыг барагдуулж, 1,049,449.1 мянган төгрөгийн авлага шинээр үүссэн байна.

Тайлант оны эцэст дансны 9,009,480.63 мянган төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гарсан. Үүнээс 0,92 хувь буюу 83,052.8 мянган төгрөгийн үлдэгдлийг актаар баталгаажуулаагүй байна.

Өмнөх онд үүссэн өр төлбөрөөс 5,806,532.6 мянган төгрөгийн өрийг барагдуулж, 5,057,373.9 мянган төгрөгийн өр төлбөр шинээр үүссэн байна. Өглөгийн үлдэгдлийг бүрэн тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй нь бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 20.2.6 “Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримт­жуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалттай нийцэхгүй байгааг аудит зөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, аудитын дүгнэлт, тайлан нь “Монголросцветмет” ТӨҮГ-т менежмент хэрэгтэй болсныг харуулж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.6 БААСАН № 215 (6440)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 0 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин