Бурхан багшийн "Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай гэгээн сургаал" /2/

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр” маргааш тохионо. Үүнтэй холбогдуулан Бурхан багшийн сургаалыг цувралаар хүргэж байна.

 

Б. ЭЦЭГ ЭХИЙН АЧИЙГ ОГООРСНЫ ГЭМ НҮГЛИЙГ МЭДЭЖ УХААРАХ

 

-Эцэг эхээ эсэргүүцэн өгүүлэл тавих, хэрэлдэх, улмаар эцэг эхдээ дайсангаж гэр доторх настан хүнийг “Хөгшин зөнөг” гэж доромжлох, ах эгч, дүү, төрөл санднаа үл тоон гар зөрүүлэх тэргүүтнээр хилэнц нүглийг ихээр үйлдэж ачлалт эцэг эхээ сэтгэлийн хүнд өвчинд автуулах

-“Би бүхнийг мэднэ” гэж омогшин бардамнаж, эцэг эхийн сургаалыг үл тоон ихэд эсэргүүцээд, гэр орноосоо холдон тэнүүчилж, цаашид лавшран хүн чанаргүй, харгис хэрцгий, өштөн дайсан мэт болж, өдөр өнгөрөх тусам авах гээхийг ч ялгахгүй, өөрийгөө хорлон мунхгийн туйлд хүрнэ.

-Муу хүмүүстэй нийлж, элгэн садан, эх нутгаа огоорч, алсад одож, элдвийн үйл эрхэлсээр эрдэнэт хүмүүсний биеийг барж өтөлнө.

-Зарим нь харийн нутагт амьдарч, унасан газар, угаасан ус, тээж төрүүлээд, тэтгэн өсгөсөн эцэг эхээ умартан, энэ насыг бартал эцэг эхийн элбэрэл хайрыг хэрхэн хариулах тухай өчүүхэн төдий сэтгэн, хэрхэн хүн болсноо ч үл мэдэн амьдарна

-Алс холд тэнүүчлэн муу хүмүүстэй нөхөрлөн өөрийн бие, явдал үйлдлээ үл шинжлэн амьдарсаар, эцэст нь гэмт үйлдээд гянданд хоригдох зэрэг хүнд ялаар шийтгэгдэх

-Хүнд өвчин тусаад ганцаардан зовж, гудамж захаар тэнүүчлэн нар салхинд гандан сүлд хийморь нь зайлж, эцэг эхийг ачлалыг ч сэтгэлгүй амиа хорлон егүүтгэх

-Оюун төгөлдөр төрсөн хэдий ч, ухаан муу төлөвшсөн зөв бодолгүйгээс үүдэж муу хүмүүнтэй нөхөрлөн, хорон нөлөөнд автаад, буруу мөрөөр зохисгүй үйл үйлдэж, архийг эрхэмлэн өдөр шөнөгүй согтууран элгэн садандаа ямагт хор хохирол учруулан тэвчих аргагүй нэгэн болох Эх эцгийн эрүүл мэндийг үл асуун, үл хайхрах тул өтөлж ядарсан эцэг эх нь ачлан сувилах хүнгүй хоцррлд зогсохгүй, өрөвдөх сэтгэлгүй үрийнхээ төлөө сэтгэл амгалангүй, өрөөл бусдаас элдэв зэмлэлийг сонсон доромжлол хүлээх

-Зарим нь харьд одож, эцэг эхээ мартан, чимээ сураг нь алдрахад эцэх эх нь үрийнхээ хойноос ямагт санаа тавьсаар сэтгэл нь өвдөж, унтаж амрхаыг ч мартдаг

-Өтөлж доройтсон эцэг эхээ асран дээдлэх нь хүмүүн төрөлхтний тогтсон жам ёс билээ. Гэтэл зарим нь энэ ёсыг үл хүндэтгэн, бусдын өмнө эцэг эх нь зэмлэгдэх элдэв ярианаас болгоомжлоод ядарсан эцэг эхээсээ туйлын их ичингүйрэн зовдог

-Эцэг эхийн үгийг үл ойшоон, эцэг эхээ мартаж, ахмад настны ч хүндлэх сэтгэлгүй болсон үрээ хараад эцэх эх нь яс нь хавталзах авч, яах ч аргагүй суудаг.

-Эцэг эхийн асрал хайр хязгааргүй бөгөөд үгээр илэрхийлэн бичиж дуусашгүй. Үр нь болж заяан үлгэрлэшгүй их тусыг нь хүртсэн атлаа эцэх эх, ахас ихсээ үл хүндлэх аваас хилэнц нүглийн үр нь энэ ба хойд төрөлд цаглашгүй хүнд бөгөөд өршөөн уучлахын аргагүйг санагтун

Эх сурвалж: www.polit.mn

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

21 цаг 3 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

21 цаг 3 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

21 цаг 3 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12