Бодолд аргамжаатай  үлдсэн Б.Болорцэрэнгийн “Амраг намар” аа...

2020-11-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

Намар болдгоороо болж, бас буцдагаараа буцаж байна. Харин МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Болорцэрэнгийн “Амраг намар” хүмүүст бодогдсоор, нэхэгдсээр үлдлээ. Шүлэг бичихдээ аялгуутай нь хамт өлгийдөж хүмүүсийн сэтгэлд бүүвэйлж хүргэдэг бүсгүй найрагчийн уран бүтээлийн тоглолт бүхэлдээ гэгээн  уянгаар дүүрэн байв. Бас

“...Хонин бороороо сундлаад

Жимсэнд явдаг намрыг

Хоёул өнжин хуучлаад

Нэрсгүй буцдаг намрыг...” хэмээх  гэгэлгэн мөрүүдтэй “Амраг намар” шүлэг шиг нь ардын дууны аргадаж асгарсан  зөөлөн аялгуугаар олны сэтгэлийг ороолгож огшоож чадав. Зүрхэн дотор аргамжаатай үлдэв. 

Б.Болорцэрэн  “Зунаараа намар”, “Зүгээр л инээмсэглэ”, “Цэцэгнээс анхилхан” гээд олон сайхан дууны уран бүтээл туурвисан. Бүгд хүмүүст хүрсэн, хэнбугай ч  аялаж явдаг  олны дуртай дуунууд. Хүссэн ч, эс хүссэн ч түүнийг өнөөдөр Монголын орчин цагийн дууны яруу найргийн нэгэн том төлөөлөгч  гэдгийг зөвшөөрөхөөс аргагүй. Биш гэж хэлэх, санал нийлэхгүй  хүн гарахгүй биз ээ. Ерөөс зөвхөн  “Гангараа” дууны шүлгийг бичсэнээрээ л тэр бөхөөр бол начингаас шууд харцага  болж цолоо   ахиулсан гэж хэлж  болом. Би яагаад түүнийг бөхтэй жишээд байна гэвэл Хоймор нутгийн шавилхан бүсгүй Б.Болорцэрэн найрагч бөхөөр бол  “Гарьд магнай” киноны Далайцэрэн шиг  бяртай уран бүтээлч юм байна гэж уншигч, үзэгч фенүүд нь уулга алдаж байсан юм. Ийм гэдгээ тэрээр   “Амраг намар” тоглолтоороо   батлаад өгчихлөө.

Саяхандаа тэр Хөвсгөлийнх, Далай ээжийн охин хэмээн цоллуулан   найргийн наадмын тайзнаа шүлгээ уншиж зогссон. Гоё  охиныг харах гэж хотын харчуул хөшилдөж, “ийм болох сон” гэж  дүүмэд охид хөлхөлдөж байсныг би мэдэх. Тэгэхэд өмссөн  хөх торгон тэрлэг нь одоо байгаа болов уу гэж санах. Тэр цагаас хойш Гомбын Сэр-Одын нэрэмжит яруу найрагч Б.Болорцэрэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч  болж хэдэн он улирав. “Болор цом”-ын даваа бүрт чансаа ахиулж чамбайрав. Шүлэг бичсэн  тэмдэглэлийн дэвтрүүд нь  “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч”, “Ээжийн минь үлдээсэн он цаг” гэсэн нэртэй шүлгийн түүврүүд болж уншигч бидний   гар дээр ирэв. Тэр бас   “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар”, “Зүгээр л инээмсэглэ” дуун цомгуудаа хэвлүүлж олны хүртээл болгожээ.

Ижийгээ хайрлах нь  хүний мөн чанарыг, сэтгэлийг, хэн болохыг нь  таниулдаг гэж би боддог юм. Ижийгээ бурхантай, аав шүтээнтэй  Б.Болорцэрэн, түүний эгч Б.Цоожчулуунцэцэг хоёр миний үзэлд ямагт ойр байж,  зүрхэнд дандаа  ойр санагддаг юм. Б.Цоожчулуунцэцэгийн тэнгэрт байгаа  ижийдээ бичсэн зул нь одоо ч сэтгэл дотор бадамлаастай.  Б.Болорцэрэнгийн “... Ээж минь хүрсэн гээд бодохоор

Хаалганы бариулыг тавьмааргүй

Ээж минь хүлээсэн гээд бодохоор

Хашааны гаднаас ормооргүй...” гэсэн мөрүүд зүрхэнд  хөндүүр оргиулаастай явдаг. Эгч дүү хоёрт үзэг чилээж,  үг хөглөгч үгийн  урлагийн авьяас чамгүй заяасан нь эндээс мэдрэгдэнэ.

Гэхдээ энд  би Б.Болорцэрэнгийн  “Амраг намар” тоглолтыг үзсэн сэтгэлээ л тэмдэглэж  байгаа юм. Уран бүтээлийг  судалж, дүгнэх  гэвэл цаг зав хийгээд мэдлэг, мэдрэмж шаардсан судлаачийн ажил биз ээ.

 Яруу найрагчид намрыг өнгө өнгөөр төсөөлдөг, бичдэг. Б.Болорцэрэн бол  намрыг “Амраг” хэмээн ааль ялдамханаар  төсөөлсөн бүсгүй найрагч. Энэ л гоё. Үүнийгээ тэрээр “Би  хавар болоод намрыг хүүхэн улирал гэж боддог”  гэж хэлсэн  нь бий. Хаврыг тэрээр “Ирж яваа нь хүртэл ээж минь юм шиг сайхан санагддаг” хэмээн зүйрлэсэн нь бас бий.  Хаврын налгар өдрүүд нар дагуулсаар ирэх нь  нээрээ л ижий шиг зөөлөн дулаан. Тэр л учгаар тэрээр хаварт  зориулж, ээждээ бэлэг болгон “Амьдралын зураг” хэмээх уран бүтээлийн цэнгүүн хүртэл  хийж байв даа. Энэ бүхнээс түүнийг хүүхэн улирлын гэзгийг сүлжиж, хөгжөөн  аргадагч  юм уу гэмээр.

Б.Болорцэрэн  Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн  торгон шавь нарын нэг. “Хаан найргийн хатан Дулмаа” гэж алдаршсан их  найрагчийн гарын  шавь   “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, яруу найрагч Ш.Анхтуяа нартай  шүлэг, сэтгэл хоёроор ойрхон нөхөрлөж явсных би тэр эрхэм хүний сургааль, номыг  бас чиг гадарлана. Эмэгтэй хүн сайхан байх тухайд, сайхан гэдэг юун тухай ойлголт болох тухайд, хамгийн гол нь хүн байх тухайд, эмэгтэй хүний чимэг инээмсэглэл гэхчлэн   олныг сонсч, биширч  явлаа.  Б.Болорцэрэнгийн бичсэн, Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхжаргалын аялгуу хийсэн  “Зүгээр л инээмсэглэ” дууны

“Гол мөрөн миний толь юм

Гоо сайхан миний сэтгэл юм

Үүрийн гэгээ хүслэнт энгэсэг минь юм

Өглөөний наран хөөрхөн ааль минь юм

Ядахын маяг, гунихын шалтаггүй

Яг л байгалаараа байх би дуртай...” гэсэн мөрүүдэд тэр л захиасын ухаарал үгээр шаглагдсан мэт санагддаг.

Б.Болорцэрэн  МЗЭ-д цутгаж буй нэгэн том мөрөн   “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн нэгэн тод төлөөлөл. Хүмүүсийн амнаас ам дамжин аялагдаж, сэтгэлээс сэтгэлд  бүүвэйлэгдэн хоногшиж, бас  нэхэгдэн   үлдэж буй энэ намрын яруу найрагчийн бүтээлийн отгон тоглолт  “Амраг намар”-ын уяан дээр  “Шинэ мянган”-ыхан  багширч байсан юм. Бас түүний олонтой, буянтайн илрэл тэр. Монголын утга зохиолын тод төлөөлөл болсон Б.Ичинхорлоо, Ш.Гүрбазар хоёроороо  хөтлүүлж, хайртай аавыгаа  тайзнаа хөтлөн  гаргаж, охин үрдээ шүлгэн захиас хүргэж, алдаж оносон амьдралаа дурсч, аатайхан  шүлгүүдээ дуудаж, хайртай бүхнээ найргаар, дуугаар  дайлсан  “Амраг намар” түүнийх.  Б.Болорцэрэнгийн уран бүтээлийн даацтай, далайцтай “Алтан намар” –ын  ургац арвин байг ээ. Хүслэнт хүүхэн улирлынхаа  гэзгийг  ямагт сүлжиж, нулимсыг нь арчиж,  хөгжөөн  аргадаж, дуулан уярааж яваарай.

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

Уржигдар 14 цаг 04 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

Уржигдар 13 цаг 58 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

Уржигдар 06 цаг 05 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

Уржигдар 06 цаг 00 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

Уржигдар 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2025-05-15
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2025-05-15
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15