Н.Энхбаяр: Трамп хэлснээ заавал хийдэг онцлогтой

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОД

ТВ-9 телевизийн “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль-2020” шууд нэвтрүүлэгт оролцож байгаа  Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурийг хүргэж байна.

- АНУ-д энэ жил 135 сая сонгогч саналаа өгнө. Шуудангийн саналыг   энэ сарын 6-ныг хүртэл хүлээн авна. Тиймээс өнөөдөр орой 270 санал гарч ирэхгүй байж болно. Урьдчилж санал өгсөн хүмүүсийн ихэнх нь Байданыг дэмжигч байх магадлал өндөр. Харин Трамп дэмжигчдээ урьдчилж саналаа өгөхгүй байхыг уриалсан учир шуудангийн саналаар Трампад олон хүн саналаа өгсөн байх магадлалтай. АНУ олон мужтай учраас өвөрмөц сонгуулийн тогтолцоотой. Тодруулбал,  АНУ-ын парламент конгресс болон сенат гэсэн хоёр танхимтай. Нийт 538 гишүүнтэй. Муж болгон конгрессын гишүүнээ сонгоно. Эдгээр 538 гишүүн 41 хоногийн дараа цугларч саналаа өгнө. Энэ 538 гишүүний 270 ба түүнээс дээш төлөөлөгчийн саналыг авсан хүн ялж, албан ёсоор АНУ-ын ерөнхийлөгч болно. АНУ-д олон хүнтэй муж нь саналаа өгчихвөл бусад жижиг мужийн иргэдийн саналаас үл хамаараад тухайн нэр дэвшигч ялалт байгуулах,  популистууд дарангуйлагч болохоос сэргийлж өнөөдрийн сонгуулийн системд шилжсэн.

-АНУ-ын иргэд шударга хүнийг төлөөлөгчөөрөө сонгодог. Учир нь тус улсын түүхэнд  үйл хэргээсээ урвасан  төлөөлөгч байдаггүй.  Шударга сонгууль яаж болдгийг АНУ-ын сонгуулиас бид харж болно.  “Ардчилал гэж аливаа хэт давамгай байдлыг арилгахыг хэлнэ” гэж АНУ-ын судлаач хэлсэн байдаг. Тэгэхээр хэн нэг нь давамгайлчихвал тэр дөрвөн жилийн хугацаанд ардчилал үгүй болно. Тиймээс АНУ-ын сонгогчид энэ давамгай байдлыг арилгахыг хичээж, шударга хүмүүсийг сонгодог.

-Сонгогчид амласан зүйлээ заавал биелүүлдэг нь Дональд Трампын давуу тал юм. Түүний энэ үйлдэл “Хэлснээ заавал хий” гэдэг сургамжийг улс төрч төдийгүй иргэдэд үлдээж байна. Манай улсын улс төрчид сонгуулийн үеэр олон сайхан зүйл амладаг ч хэзээ ч биелүүлдэггүй. Ер нь сайхан зүйлс ярьдаг биш амласнаа биелүүлдэг хүнийг улс төрч гэж нэрлэе. Трампын  сул тал нь ямар нэгэн шийдвэр хэрэгжүүлэхдээ бизнес сэтгэлгээгээр үргэлж ашиг хардаг юм. Монгол Улсад ч мөн бизнесменүүд нь улс төртэй хутгалддаг.

-Сүүлийн хэдэн жил АНУ-ын эдийн засаг өсөлттэй явж ирсэн. Гэтэл цар тахал гарснаар тус улсын эдийн засаг унаж, ажлын байрны тоо багассан. Тиймээс Трамп цар тахлаас болж ялагдаж магадгүй. Трамп, Байдан хоёрын хэн нь ч  ялсан улсынхаа эдийн засгийг дэмжих тал дээр анхааран ажиллана.

Эх сурвалж:www.polit.mn

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 5 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин