Импортын хүнснээс шимэгч, шавьж, бөөс илэрчээ

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 НМХГ-аас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж ирсэн ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр (2020.11.04) мэдээлэл хийлээ. Замын-Үүдийн боомтоор давхардсан тоогоор 386 аж ахуйн нэгж байгууллагын 895 нэр төрлийн хүнсний түүхий эд бараа бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахад дөрвөн байгууллагын "Сайра" нэрийн нөөшилсөн загаснаас загасны шимэгч хорхой илэрчээ. ОХУ-аас импортолсон нийт 266 кг алимаас шавьж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунд бөөс илэрч журмын дагуу хариуцлага тооцсон гэдгийг улсын байцаагчид хэллээ.

НМХГ-аас импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд “COVID-19” илрүүлэх шинжилгээ хийдэггүй. Ачааны тийр автомашин олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад нэвтрэхдээ хэд хэдэн бүс нутаг дамжин өнгөрдөг. Тухайн бүтээгдэхүүнийг гүний гаалийн хяналтын бүсэд орж ирэхэд сэлгэн ачилт хийдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Covid-19 нь аливаа зүйлийн гадаргуу дээр хоёр цагаас хоёр хоногийн хооронд амьдрах чадвартайг мэдээлсэн. Тэгэхээр гадны улсаас импортлогдон орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд Covid-19 амьдрах чадваргүй гэж үзэж байгаа аж.

Замын-Үүд боомтоос гүнд шилжин ирсэн 7855 чингэлэг, 1288 вагон, 3984 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийж хилээс чөлөөлж, 78 зөрчил илрүүлж, арилгууллаа. Тус зөрчлүүдэд 99.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулж бүрэн барагдуулсан. Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 386 аж ахуйн 895 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд 4 эерэг сорьц илэрснийг журмын дагуу давтан дээж авсан. Үүнд:

• ОХУ-аас импортлогдсон 266 кг алимны дээжинд дотоод хорио цээртэй хортон шавж алимны улаан хачигны өндөг 6 ширхэг илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулсан.

•  Соёолж ХХК-ийн Голланд улсаас импортлосон 3 төрлийн цэцэгний булцуунаас дотоод хорио цээртэй номын бөөс илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн, давтан дээж авах хугацаа болоогүй байна.

• Замын-Үүд боомтоор Өгөөмөрбаян дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй-савтай тасалгааны цэцэг импортлосон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, нийт 8 дээжийг шинжилгээнд хамруулахад 6 төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн тул агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, торгуулийн шийтгэл ногдуулж, 212945 ширхэг цэцгийг устгууллаа.

• ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг”, “Абсолют Кеш энд керри” ХХК-иудын ОХУ-аас импортолсон “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн тул нийт 500 хайрцаг буюу 5.7 тн 62.400.800 төгрөгийн үнэ бүхий лаазалсан загасыг устгалд оруулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тус бүр 1000 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн.

Эх  сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 5 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин