Б.Ариунчимэг: Валютын ханш автомашины үнэд нөлөөлж байна

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Бизнес, хөгжил” буландаа “Да хүрээ трейд” ХХК-ийн  Маркетингийн албаны дарга  Б.Ариунчимэгтэй ярилцлаа.  

 

-“COVID-19” цар тахлын хямрал бизнесийн салбарт хүндхэн тусч байна. Цаг үеийн энэ хямралыг танай компани хэрхэн даван туулж байна вэ?

-Цар тахал гарсан нь мэдээж  бизнесийн үйлчилгээ ашиг орлого, борлуулалтад сөргөөр нөлөөлж байна. Манай компани цаг үетэй холбоотой Засгийн газраас гаргасан тушаал шийдвэр, захирамжийн дагуу түрээсийн төлбөрөө хөнгөлөх, зарим тохиолдолд чөлөөлөх зэргээр ажлын байрыг хадгалах менежментийн бодлогыг авч  хэрэгжүүлсэн. Үүнд бизнес эрхлэгчид, түрээслэгчид маань талархалтай хандаж байгаа. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ оны 3-5 сард борлуулалтын орлого муу байсан ч зургаа, долоо, наймдугаар саруудад нөхцөл байдал харьцангуй сайжирсан. Учир нь хил хаасантай холбоотой дотоодын аялал жуулчлал нэмэгдсэн нь автомашины худалдан авалтад эерэгээр нөлөөлсөн гэж хэлж болно. Гэхдээ автомашин зарж борлуулагдахгүй байх вий гэсэн айдастай байснаас үүдэн  автодиллерүүд маань автомашинаа хямд үнээр зарж борлуулах тохиолдол их байсан. Тэр үед манай авто худалдааны төвийн худалдах авто машины зогсоол  түүхэндээ анх удаа ийм сул, чөлөөтэй байхыг үзлээ гэж зарим үйлчлүүлэгчид хэлж байсан. Ер нь цар тахлын хямрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Ямартай ч бидний хувьд ажлын байрыг хадгалж үлдэхээс эхлээд бизнес эрхлэгчид, түрээслэгчиддээ хямралыг хамтдаа даван туулахад шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэхээр ажлаа төлөвлөөд явж байна.

-Автомашины зах зээлийг улирлын шинж чанартай гэдэг. Тухайлбал, аялал жуулчлал, амралт зугаалгын цаг эхлэхээр машины борлуулалт ихэсдэг гэж ярьдаг. Одоо хүйтэн сэрүүн орж байна. Автомашины үнэ ямар байна вэ?

-Сүүлийн саруудад авто машины үнэ ханш нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь улирлын шинж чанартай гэхээс илүүтэй COVID-19 цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал, дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдлаас илүүтэй хамаарч байна. Мөн Япон улсад явж байсан автомашины эрэлт хэрэгцээ их байгаагаас шалтгаалж, сүүлийн үед автомашины нийлүүлэлт буурч, үнэ өсөх хандлагатай байна гэж манай бизнес эрхлэгчид дүгнэж байгаа.

-Сүүлийн жилүүүдэд агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд насжилт өндөртэй автомашины хэрэглээг хязгаарлах тухай ярьдаг болсон.  Танай худалдааны төв ямар хяналт тавьж ажиллаж байна. Үр дүн гарч байна уу?

 -Манай худалдааны төв 2015 оноос насжилт ихтэй, номер дугаартай, он хуучин автомашиныг худалдаалахаа больсон. Зөвхөн импортоор орж ирсэн он залуу, насжилт багатай автомашиныг  худалдаалж байгаа. Мөн манай автодиллерүүд ч гэсэн эрсдэлтэй гэдгийг нь маш сайн ойлгодог учраас  өөрсдөө аль болох он залуу, эко, шинэ автомашин нийлүүлэхийг чухалчилдаг.  Манай “Да Хүрээ” авто худалдааны төвийн хувьд, өөрийн мэдээллийн сайттай, зөвлөгөө мэдээлэл өгөх лавлах утас, радио узель, пэйж хуудсыг идэвхтэй ажиллуулдаг. Автомашин сонирхогчид болон жолооч нартаа, хэрэглэгчиддээ эдгээр мэдээллийн сувгаар дамжуулан эко болон хабрид, хослосон хөдөлгүүртэй автомашины давуу талыг таниулах, мэдлэг мэдээлэл өгөх, автомашины насжилт нь эдийн засаг болоод байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаарх мэдээллийг цувралаар зөвлөмж байдлаар бэлтгэн хүргэдэг.  Энэ чиглэлээрээ бас төрийн болон төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллаж, мэдээ мэдээллээ хүргэж ажилладаг.  

-Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор экспорт, импортод саад учрах, иргэд худалдан авалтаа багасгах зэргээр зах зээлийн идэвх илт суларсан. Энэ үед бизнес эрхлэгчдээ  яаж дэмжсэн бэ?

-Бид бизнес эрхлэгчдээ жил бүр БЗД-ийн Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран сайн дурын нийгмийн даатгалд хамруулах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулдаг. Ялангуяа, олон жил тогтвортой ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийнхээ нийгмийн баталгааг хангах чиглэлээр дорвитой ажлуудыг хийхийг хичээдэг. Жишээ нь, хамгийн их тулгамдаж байсан ажлын байрны халаалтын асуудлыг шийдвэрлэн энэ онд цахилгааны эх үүсвэрийн хүчин чадлыг  хоёр  дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр манай худалдааны төвийн түрээслэгчид цахилгаанаар халаалтын асуудлаа шийдвэрлэж, агаарын бохирдолгүй орчныг бий болгоод байна. Мөн тав тухтай ажлын байрны орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс  тохилог дулаан хоёр давхар авто төвийг барьж ашиглалтад оруулж, эдийн засгийн энэ хүндрэлтэй үед ажлын байраа хумих бус нэмэх бодлогыг баримталж, 100-гаад ажлын байрыг нэмэгдүүлж ажилласан. Үүний хариуд бас нэгэн санаачлагатай, бахархалтай ажил боссон нь манай төвд задгай худалдаа эрхэлж байсан хэсгийн бизнес эрхлэгчид маань өөрсдийн санаачлагаараа ажлын байраа тохижуулж, жигд өнгө үзэмжтэй болгож, орчноо илүү тохь тухтай болгосон. Энэ мэтчилэн худалдааны төвд маань шинэ бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудад багагүй хөрөнгө оруулалтыг хийж, цөөнгүй ажлуудыг төлөвлөөд, хийгээд явж байна.  Энэ нь мэдээж бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчдын тав тухтай орчныг бүрдүүлэх гэсэн нэг л зорилготой юм. Томоохон худалдааны төвүүдэд үгүйлэгддэг үйлчилгээг ч бид нэвтрүүлээд явж байгаадаа баяртай байдаг. Манай бизнес эрхлэгчид бидний хамтын ажиллагааны үр дүнд “Да хүрээ” ардын хүрээ болтлоо олон түмэнд танигдаж, хүнд хүрсэн үйлчилгээгээ улам өргөжүүлж, хөгжүүлж ажиллаж байна. 

-Томоохон худалдааны төвүүдэд үгүйлэгддэг үйлчилгээ танай төвд бий гэж та хэллээ. Үүнийг тодруулаач?

-Сүүлийн үед үйлчилгээний байгууллагууд “Хэрэглэгчийн төв”-тэй болсон. Энэ нь иргэдэд зөв мэдээ мэдээллийг хүргэхээс эхлээд олон талын ач холбогдолтой. Мөн иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлдэг болсон. Бид ч мөн адил энэ цаг үед хэрэглэгчээ мэдэрч өнгөрсөн  тавдугаар сард “Хэрэглэгчийн үйлчилгээний төв”-ийг нээж иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа. Жишээ нь,  Авто машин худалдаж авах гээд хайж яваа, баримт бичиг бүрдүүлэх гээд будилж яваа, авто машины зээлэнд хэрхэн хамрагдахаа мэдэхгүй байгаа,  хайсан сэлбэг хэрэгслээ олохгүй байгаа гээд л олон асуудлыг бид энэ төвөөрөө дамжуулан шийдвэрлэж өгч байна. Хот, хөдөөний гэлтгүй автомашины зах, худалдааны төвийг зориод ирсэн хүн бүрт тулгамддаг эдгээр наад захын асуудлыг нь шийдэж өгөөд, зориод ирсэн үйлчлүүлэгчийг сэтгэл өндөр гаргахыг л хүсдэг дээ. Энэ нь мөн л бизнес эрхлэгчдээ дэмжих, худалдаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах хүрээнд хийж буй ажлуудын нэг хэсэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.4 ЛХАГВА № 213 (6438)

 

Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

7 цаг 52 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

11 цаг 50 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

11 цаг 50 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

11 цаг 50 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин