Л.Бямбасүрэн: Нэн шаардлагатай эмийн жагсаалтаас хасагдсан эм байхгүй

2020-11-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар  хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шийдвэрийн цахим систем ажиллахгүй байсан нь бэлтгэл муутай холбоотой гэж харж байна?

-Бэлтгэлээ өөрсдийнхөө хэмжээнд бүрэн хангасан гэж үзэж байна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орох эмийг сонгоно гэдэг цаг хугацаа их шаарддаг ажил. Мөн хурууны хээ уншигчийг  турших цаг хугацаа бидэнд байсангүй. Аравдугаар сарын хөнгөлөлттэй эмнүүд олгогдоод дуусан учир  төхөөрөмжийг турших боломж байсангүй.

-Эмийн санчдад цахим жороо хэрхэн бичих, хурууны хээг хэрхэн таниулах мэдээлэл өгөөгүй юмуу?

-ЭМДЕГ-ын хөнгөлөлттэй эмийг худалдаалах, цахим жороо бичихийн тулд юуг анхаарах, цахим систем рүү хэрхэн нэвтрэх гэсэн бүх мэдээллийг хүнд ойлгомжтой байдлаар бэлтгэж цахим сайтдаа байршуулсан.

-Улсын хэмжээнд 1600 гаруй  эмийн сан хөнгөлөлттэй эм олгоно гэсэн. Гэтэл зарим эмийн сан бүртгүүлээгүй гэсэн мэдээлэл байна?

 -Аравдугаар сарын 10-16-нд цахимаар хүсэлтээ ирүүлнэ үү гэсэн зарыг тавьсан.Өнөөдрийн байдлаар манайд 1600 гаруй эмийн сан цахимаар хүсэлтээ ирүүлсэн. Үүний дараа бид гэрээнийхээ загварыг хүргүүлсэн. Өчигдөр 18:00 цагийн байдлаар хариугаа манайд ирүүлсэн 1000 эмийн сантай гэрээ хийсэн. Энэ зөвхөн биднээс шалтгаалах асуудал биш. Хүсэлтээ ирүүлсэнтэй нь бид  гэрээ байгуулж байгааг анхаарах хэрэгтэй.

Эмийн сангуудад хязгаар тогтоогоогүй, гүйцэтгэлээр нь санүүжилт олгоно гэсэн. Үүн дээр хэрхэн хяналт тавих вэ?

-Гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын санд хүндрэл үүснэ.  Мөн хяналтын тогтолцоогоо сайжруулах зайлшгүй  шаардлага гарсан. Тиймээс шаардлагатай хүнд нь тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор хурууны хээ  уншигчийг байршуулсан. Шинэ зүйл хэрэгжүүлж байгаа учир хүндрэл бэрхшээл гарч байна. Үүнийг бид засаад явж байгаа.  

-Зарим нэн шаардлагатай эм жагсаалтаас хасагдсан байна гэсэн гомдлыг ахмадууд гаргаж байна. Эмийн жагсаалтаа ямар байдлаар гаргасан юм бэ?

-Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад хөнгөлөлттэй эм олгох үйл явц байнгын хэл ам дагуулж ирсэн. Өнгөрсөн оны амбулаторийн үзлэгт ямар өвчин илүү давамгайлж байгаа дээр үндэслэн  хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтыг гаргасан. Монгол Улсад худалдаалж байгаа 5000 орчим эм бүгд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орох боломжгүй. Иргэдэд хамгийн их эрсдэл учруулж байгаа, амбулаториор эмчлэх, хянах боломж бүхий гэсэн олон шаардлагаар эмнүүдээ сонгосон. Мөн зүрх судасны, нүдний, мэдрэлийн гэсэн  салбар бүрийн мэргэжлийн холбоодтой ярилцаж, эмийн сонголтдоо саналыг нь тусгасан. Нэн шаардлагатай эмээс хасагдсан эм байхгүй. Нэг эм олон төрөл учраас сонголт хийх бүрэн боломжтой. Олон улсын эмнэл зүйн удирдамжид заасан эмнээс зарим нь Монголд орж ирээгүй байгаа.  Даатгалын байгууллага чанартай эмээр үйлчлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд эм ханган нийлүүлдэг байгууллагатай хамтарч ажиллаж байна.

-Үнийн хувьд эмийн сан бүрт өөр өөр байх тохиолдол байдаг.  Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Хөнгөлөлттэй эмийн үнийн дээд хязгаарыг бид тогтоосон. Учир нь эм ханган нийлүүлэгч нар эмээ оруулж ирэхдээ гааль дээр нэг, программ дээр нэг  үнэ мэдүүлдэг. Үнийн хязгаарыг тогтоохдоо эмийн санчдын эмээ борлуулж байгаа E barimt дээр үндэслэж тогтоосон учраас бодитой үнэ гарсан.

-Ахмадуудыг эрүүл мэндийн байдлаар нь хуваахгүйгээр жор бичиж өгч болохгүй юмуу?

- A, B  ангилалд өвчнийхөө эхний шатны хөнгөн үед яваа өрх, сумынхаа анхан шатны эмнэлэгт эмчлүүлэх боломжтой ахмад настан хамаарна. C, D гэдэгт өвчин нь нэлээд даамжирсан боловч амбулаториор эмчлэх боломжтой ахмадууд багтана. Өнөөдрийн байдлаар энэ дөрвөн ангиллын эмийг хөнгөлөлттэй эмийн жор бичих  бүх эмч  бичихээр эрхийг нь нээсэн. Гэхдээ энэ эмэнд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Өмнө нь 3000 гаруй эмч бичдэг байсан бол одоо 6500 гаруй эмч цахим жор бичдэг болсон.

-Хэвтрийн ахмадууд хөнгөлөлттэй эмээ хэрхэн авах вэ?

-Биечилж ирж, хурууны хээгээ баталгаажуулах боломжгүй, асаргаанд байдаг  19600 иргэний мэдээллийг харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ-аар дамжуулж цуглуулсан. Тэднийг төлөөлж байгаа  асран хамгаалагч нь регистрийн дугаар, өвчний шалтгааныг нь хэлээд өрхийн эрүүл мэндийн төвдөө бүртгүүлнэ. Үүний дараагаар хурууны хээ шаардахгүйгээр эмийг нь олгоно.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 5 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

16 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

16 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин