МХЕГ: ОХУ-тай хиллэдэг боомтод өдөрт 1-2 жолооч халдвар тээж байна

2020-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн гурван хоногт  2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүний сорьцод халдвар илэрлээ. Тухайлбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн  онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан  21-58 насны гурван хүн,  мөн тус боомтоор орж ирсэн  ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Эдгээр хүмүүсээс  28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол  найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол  гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Батлагдсан 349 тохиолдол нь бүгд импортоор орж ирсэн. Тиймээс хил дээрх хяналтыг маш өндөр түвшинд хянаж байна. Сүүлийн үед ОХУ-ын нөхцөл  байдал маш хүнд байгаа учраас  тийр ачааны машины хяналтад өндөр шаардлага тавьж байна. Өдөрт 1-2 ачааны  тийр машины жолооч халдвар тээж байгаа нь батлагдаж байна. Өчигдрийн /2020.11.01/  мэдээгээр хоёр тийр  ачааны машины жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүрээнд тийр ачааны  хяналтыг улам өндөржүүлэх, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэхгүйгээр Алтанбулаг боомт дээр сэлгэн ачилт хийх ажлын хэсэг гарч холбогдох судалгааг хийж байна.  Импортлогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхэд арванхоёрдугаар сарын 1-ээс эхлээд Алтанбулаг боомт дээр тусгай бэлтгэсэн халдваргүйжүүлэлтийн талбай дээр сэлгэн ачилт хийгдэнэ.  Түүнчлэн хилийн боомтуудын эрсдлийн үнэлгээг хийхэд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Боршоо  боомтууд өндөр эрсдэлтэй гарсан учраас Цагааннуур, Боршоо  боомтуудын үйл ажиллагааг түр хязгаарласан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn        

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 11 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 44 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 2 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 2 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин