Арваннэгдүгээр сард үзэх шилдэг 10 кино

2020-10-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Маргааш шинэ сар эхэллээ. Бас амралтын өдөр.  Энэ өдрүүдэд дулаан гэртээ тухлан сууж үзэх 10 шилдэг киног таньд санал болгож байна.

1.Supernova

Энэ кино бол энэ оны хамгийн сайн кинонуудын нэг үгүй бол хоёрдугаарт жагсах сайн бүтээл юм. Хамтдаа цагийг нэг их өнгөрөөдөггүй ч аз жаргалтай амьдардаг төгөлдөр хуурч болон зохиолч хосын тухай өгүүлнэ. “Harry Macqueen зохиолыг бичиж найруулагчаар нь ажилласан энэ кино хайртай хүнгүйгээрээ амьдралаа төсөөлөх, хайр, хэн нэгнийг төлөө зориулах чин сэтгэлийн тухай өгүүлэх болно. Colin Firth, Stanley Tucci нарын жүжиглэлт үнэхээр гайхалтай байсан” гэж Линда Маррик хэлжээ.

2.Ammonite

Английн хөдөө нутаг дахь гей залуусын хайрын түүхийн тухай алдартай кино юм. Дорсетын эрэг дээр гайхалтай нээлт хийсэн ч эрэгтэй шинжлэх ухаанчид хэзээ ч өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй анчин Mary Anning-ийн дүрийг Kate Winslet бүтээжээ. Харин геологич Charlotte Murchison гэрт нь зочилсноор Anning-д асар их урам зоригийг өгдөг. “Тэдний үерхэл маш сэтгэл хөдлөм, шударга, бас хэрцгий санагдах болно” гэж BBC Culture-ийн Кэрин Жэймс хэлсэн юм.

3.The Comeback Trail

Роберт Де Ниро, Морган Фрийман, Томми Ли Жонс гэсэн гурван алдарт од тоглосон энэ кино Холливиудын шилдэг киноны жагсаалтад бичигдэхгүй байж магадгүй ч таныг хөгжөөж чадна. Найруулагч, зохиолчоор нь Де Нирогийн тоглосон  жагсаалтаараа дээгүүрт бичигддэг “Midnight Run” киноны зохиолыг бичсэн Жорж Галло ажиллажээ. Энэ кинонд Де Ниро хүн амины гэмт хэрэгт их хэмжээний өртэй, бага цалинтай продссерын дүрийг бүтээжээ. Харин хүн амины гэмт хэрэгтэн нь Морган Фрийман юм.

4. Come Away

Энэ  нь Английн Викториа мужид  ээж аавын хамт амьдардаг ах, дүүс Петер, Алис нарын тухай өгүүлэх  хүүхдэд зориулсан маш сайхан, хөгжилтэй, ид шидийн тухай кино юм.

5. Hillbilly Elegy

Apollo 13, A Beautiful Mind гэсэн шилдэг киноны найруулагч Рон Ховард, Ванесса Тайлор нар энэ кино зохиолыг бичжээ. Тэд хоёул Оскарын шагнал авч байсан. Эми Адамс хар тамхинд донтсон эмэгтэй,  Глэнн Клоуз түүнийг өсгөсөн хатуу эмээгийн дүрд тоглодог. Тэднийг энэ жилийн Оскарын шагнал авах магадлал өндөр хэмээн  таамаглаж байна.

6. Хамгийн аз жаргалтай улирал /Happiest Season/

Зул сарын баярыг найз охиныхоо гэр бүлтэй хамт тэмдэглэсэн эмэгтэйн тухай өгүүлэх романтик, инээдмийн энэ кинонд бидний сайн мэдэх эмэгтэй жүжигчин Clea DuVall тогложээ. Найзындаа ирэхдээ тэрээр ээж аав гэртээ ирэхгүй хэмээн төлөвлөсөн байдаг юм.  Тэрээр “Би Зул сарын тухай киног шимтэн үздэг. Гэхдээ миний тоглосон шиг кино үзэж байгаагүй” гэж “People” сэтгүүлд ярьжээ.

7. The Croods: A New Age

Адал явдал, хачин содон амьтдыг та энэ хүүхэлдэй киноноос харах боломжтой.

8. Billie

Сэтгүүлч Линда 1970 оноос хойш найман жилийн турш “Billie Holiday”-гийн намтарыг судалж, тэдний найз нөхөд, хамаатан садныг нь олж ярилцсан юм. Гэвч номоо бичиж амжаагүй нас бардаг. Түүний үлдээсэн баримтууд дээр тулгуурлан James Erskine “Billie Holiday”-гийн тухай баримтат кино хийдэг. Дэлгэрэнгүйг киноноос үзээрэй.

9. Train to Busan Presents: Peninsula

 Зомбины тухай Бусан хүрэх галт тэрэг киног бид мэднэ. Аймшгийн кинонд шимтэгсдийн заавал үзэх киноны хоёрдугаар анги нь энэ юм.

10. Uncle Frank

“Marvel”-ийн супер баатрын дүрд тоглож байсан Paul Bettany маань харгис аавыгаа нас барсны дараа үеэл, найз залуугийнхаа хамт Өмнөд Каролинад амьдарч Нью Йоркын  их сургуулийн профессороор ажилладаг. Энэ инээдмийн киног 1970 онд Америкийн үзэсгэлэнт зохиолч Alan Ball найруулсан юм.

Эх  сурвалж:BBC

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 10 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин