COVID-19-тэй тэмцэхэд зориулж Европын холбоо нэг сая евро олголоо

2020-10-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Европын холбоо Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төслийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Траян Христеа,  ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Төсөл  гурван жил үргэлжилнэ. Энэ хүрээнд  Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэхэд Европын холбооноос нэг сая еврог, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 62 мянган еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

“COVID-19 цар тахал эрүүл мэндийн тогтолцоон дахь бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж өгсөн”

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “COVID-19 халдварын цар тахал нь манай эрүүл мэндийн  тогтолцооны байдал,  хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодитоор туршлаа. Мөн нөгөө талаас бидэнд эрүүл мэндийн тогтолцоон дахь сул, бэрхшээлтэй асуудлаа тодорхойлох, цаашид сайжруулах шаардлагатай ажлыг  тодорхойлж өгсөн. Энэ төсөл нь эдгээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, тогтолцоог улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн үр дүнд бид салбар хоорондын хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог улам бэхжүүлж, олон эх сурвалжит мэдээллийн тандалтын тогтолцоо, мэдээллийн  солилцоог сайжруулах, үнэлгээний механизмыг бий болгож чадна" гэж ярилаа.

“Үндэсний эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн ажиллахад бэлэн байна”

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд Европын холбооны зүгээс дэмжиж ажиллана.  Энэ төсөл нь Европын холбооноос COVID-19-ийн хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улсад өгч байгаа 37.5 сая еврогийн нэг хэсэг юм. Эрүүл мэндийн сайд болон манай түнш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтаар эрүүл мэндийн салбарын чадавхыг тогтвортой нэмэгдүүлэх, эрүүл мэндийн аливаа болзошгүй ноцтой байдлын нөлөөг бууруулах үндэсний эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд  хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна" гэсэн юм.

Үр нөлөө нь төсөл дууссаны  дараа  ч үргэлжилнэ

Харин ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Төслийн хувьд эхлэх, дуусах өдөртэй боловч Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд бодитой хөрөнгө оруулж, урт хугацааны үр дүн авчирна гэж итгэж байна. Үндэсний чадавхийг  бэхжүүлснээр COVID-19 цар тахалд бэлэн байдлыг хангаад зогсохгүй ирээдүйд гарч болзошгүй халдварын дэгдэлт, эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлтгэл хангах болно. Төслийн үр нөлөө нь төсөл дууссаны  дараа үргэлжилсээр байх болно" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 10 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин