Ш.Чимэдцэеэгийн найман жилийн хүлээлтийг “Дуунд залбирсан тавилан” биелүүлнэ

2020-10-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Наран мандах Сүхбаатар нутгийнхандаа Чимээ эгч хэмээн хүндлэгдсэн, Монголын уртын дууны гайхамшгийг дэлхийн олон оронд сурталчилж, өвөрмөц дуу хоолой төдийгүй урлагийн хүний үзэсгэлэнт төрх, донжоороо Монгол ард  түмний талархлыг хүлээсэн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ирэх сарын 28-нд хийх “Дуунд залбирсан тавилан” гэсэн тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

  Тэрээр “Би жил бүр бие даасан тоглолтоо хийдэг байсан. Энэ хугацаанд 40 гаруй тоглолтыг сонсогчиддоо хүргэсэн байна. Харин энэ уламжлал тасраад найман жил өнгөрчээ. Тиймээс ирэх сард хийх тоглолт дуучин би төдийгүй Монгол түмний найман жилийн хүлээлтийг биелүүлэх сайхан тоглолт болно гэсэн итгэл дүүрэн байна. Өмнө нь Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад  багштайгаа хамт,  багшаасаа хойш Ардын жүжигчин А.Долгорыг тоглолтдоо оруулдаг байсан. Харин энэ удаагийн тоглолтоо  шавь нартайгаа хамтарч хийж байгаагаараа онцлогтой. Миний шавь нар алдар нэртэй сайхан дуучид болсон. Мөн долоон хүний бүрэлдэхүүнтэй байхад нь орж 20 гаруй жил ажилласан Морин хуурын чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ,  Монголын уртын дууны холбооны 108 дуучин, Uvertura хамтлаг, шавь нарын маань “Чанадын чанадаас” хамтлаг оролцоно. Өөр олон хүн оролцох хүсэлтээ өгсөн. Тоглолтоо нэрлэсэн “Дуунд залбирсан тавилан” дууныхаа үгийг би өөрөө бичсэн. Би дууны төлөө төрж, дууны төлөө амьдарсан хүн. Амьдрал минь насаараа дуутай холбоотой явж ирлээ. Үүнийхээ шимийг хүртэж ард түмнийхээ хайраар өлгийдүүлж явж байна” гэж ярилаа. Тоглолт “Ub Palace”-д болно. Тасалбарыг нь CD дагалдах юм байна.

 Тоглолтын найруулагчаар ажиллаж буй МҮОНРТ-ийн Соёл урлагийн найруулагч Т.Батбаатар  “Чимээ эгч бид хоёр нэг нутгийн хүмүүс. Тиймээс тоглолтынх нь найруулагчаар ажиллах хүндтэй үүргийг авч сайхан тоглолт хүргэхийн төлөө ажиллаж байна.Дууныхаа агуулгад тохирсон тайз, дэлгэцийн шинэлэг шийдлийг  нэвтрүүлэхээр хичээж байна” гэв.

Амьдралд нь тохиолдсон хүнд хэцүү  асуудалд нь туслахаар Сүхбаатар нутгийнх нь эмэгтэйчүүд хандивын аян эхлүүлжээ. Энэ талаар  “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох “Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” клубээ төлөөлөн энэ хуралд оролцож байна.Бидний хайртай дуучин маань байраа алдахад хүрсэн талаар та бүхэн сонссон байх. Тиймээс Солонгост амьдардаг Ариунжаргал, Японд амьдардаг Р.Энхтуяа гэсэн Сүхбаатар аймгийн хоёр эмэгтэй санаачилж “Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгчдээ тусалъя” гэсэн хандивын аянг эхлүүлж, урлагт хайртай эмэгтэйчүүд, ээжүүдээ уриалаад “Сүхбаатарын хүүхнүүд” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Аяны хүрээнд одоогоор  гурван сая гаруй  төгрөг цугларсан байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 10 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин