Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя

2020-10-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Бага насны хүүхдээ гэрт нь цоожлоод үлдээх зүрх, зориг, хэнэггүй, хариуцлагагүй үйлдэл магадгүй манай монголчуудаас л гардаг байх. Гэтэл нөгөө талд ийм эрсдэлд оруулахаас аргагүй нийгэмд амьдарч байгаадаа гомдмоор ч юм шиг. Хэрэв олигтой төр, засагтай байсан бол олон эцэг эх харуусал нулимстайгаа хатахгүй. Олон бяцхан зүрх зогсохгүй байв. Төр иргэнээ хамгаалж, цэцэрлэг, сургууль хүрэлцээтэй байсан бол хэдэн алтан амь аврагдаж, хэчнээн өрх элэг бүтэн үлдэх байсан бол... Хоёрхон хоногийн өмнө дөрвөн хүүхэд галд амиа алдахад хөршүүд нь хог шатаж байна гээд тоогоогүй гэх. Хүүхэд хамгааллын асуудалд хуурай тоо баримт дурдаж шагширахаас илүү хүн чанар, хандлага, мэдээлэл чухал байгааг онцолмоор байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр цагдаагийн алба хаагчдад хандан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй эсвэл үйлдэж байгаа айлыг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ. Тэрээр “Гэр бүлийн хүчирхийлэл маш нуугдмал байдалд явагддаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй” гэв. Яг ийм үг өмнө ч олон удаа давтагдаж ирсэн. Энэ мэтээр золгүй явдал болгоны дараа хүүхдээ хамгаалъя гэж нийтээрээ хашхираад мартахаас илүү бодит өөрчлөлтийг бага багаар хийхсэн. Хэдийгээр хүүхэд хамгааллын гарц шийдлийг олон талаас нь хэлэлцэж байгаа ч олигтой дэвшил авчраагүйн жишээ нь зуурдаар “одож” буй бяцхан зүрхнүүд.  Тэгвэл хүүхэд хамгааллын хамгийн үр дүнтэй шийдэл нь хөршийн холбоо, хариуцлага гэдэг нь тодорхой болсон. Харин хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах ажил хангалтгүй байгаа юм.

Хүчирхийлэлд өртөж аврал эрэн уйлах, цоожтой гэрт үлдээд амь нас нь эрсдэлд орохын алинд ч хамгийн чухал мэдээлэгч, хянагч нь хөрш байх учиртай. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын асуудал бол хүн бүрт хамаатай гэдгийг учирлаж ойлгуулахаас гадна урамшуулж дэмжих хөшүүрэг хэрэгтэй байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй үйлдэл олон удаа давтагддаг. Харин хөрш нь цагдаад мэдэгдэх, хажуу зэргэлдээ нь ямар хүмүүс амьдардгийг анзаарчихад буруудахгүй. Хөрш хяналттай, хариуцлагатай байж чадвал хэчнээн олон хүчирхийлэгч үйлдэгч илэрч, гал, усанд амиа алдаж байгаа тохиолдлууд буурах бол. Гэвч цагдаагийн алба хаагчид хүчирхийлэгч үйлдэгчийг мэдээлсэн иргэнийг нууцалдаггүй нь эргээд эрсдэл дагуулдаг. Тухайлбал, хүний амьдралд хөндлөнгөөс оролцлоо гэж дургүйцэж заналхийлэхээс гадна эд хөрөнгийг нь эвдэлсэн бодит жишээ цөөнгүй. Мөн цагдаад дуудсаныг мэдэнгүүтээ хэрүүл маргаанаа зогсоож эргээд мэдээлэгчийг худал дуудлага өглөө гэж 50 мянган төгрөгөөр торгууллаа гэх иргэн ч байна. Энэ тохиолдолд өрөөлд туслах гээд өөрийгөө дарамт, эрсдэлд оруулахыг хүсэх хэн байх вэ. Тиймээс хүүхэд хамгааллын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн байгууллага мэдрэмжтэй, мэдлэгтэй ажиллах хэрэгтэй. 

Уг нь хүчирхийлэгч үйлдэгчийг мэдээлсэн иргэнийг гурван ч хуулиар давхар хамгаалдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах хуулиар хамгаална. Эдгээр хуулийн хамгаалалтын эрх зүйн орчин харьцангуй сүүлийн жилүүдэд бий болсон ч мэдээлэгчийг хамгаалдаг байдал жигдэрч байгааг цагдаагийн байгууллагаас хэлсэн юм. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд 2017 оны хоёрдугаар сард, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд 2020 оны нэгдүгээр сард дээрх зохицуулалт оржээ. Тодруулбал, мэдээлэгчийн биеийн байцаалт, гэрчийн мэдүүлгээс эхлээд тодорхой зүйлсийг нууцлах үүрэг хүлээдэг. Харин шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авна.

Хариуцлагатай, хяналттай хөрш байхын ач холбогдол зөвхөн мэдээлэл өгөхөөр дуусахгүй. Нотлох баримт хангалтгүйгээс хүчирхийлэгч ял завших, ял нь хөнгөрөхөөс сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хөрш нь дуудлага өгч байсан бол шүүхийн өмнө нотлох баримт болж гэр бүлийн хүчирхийлэгч гэдгийг гэрчлэх боломжтой юм. Хүчирхийллийг мэдээлэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр хорооны нийгмийн ажилтан, цагдаа, Засаг даргын нэгдсэн баг хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хяналтдаа авдаг. Мөн аргагүй хамгаалалтаар хүчирхийлэгчийн амийг хөнөөсөн тохиолдолд ч өмнө нь хуулийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл нотлох баримт болно. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс үүдэлтэй хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдэлд хөрш  ямар чухал үүрэг, оролцоотойг харж болно.

Тиймээс хүчирхийлэгчдийг өөгшүүлэхгүй, давтахгүйн тулд хөршүүд мэдээлдэг, бөөнөөрөө очоод мэдүүлэг өгдөг болъё. Энэ зуршлыг бүтээх эсэх нь төрөөс шалтгаална. Монголын төр эхлээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа хэрэгжүүлж мэдээлэл өгсөн иргэнээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлье. Үүний дараа хөршүүдээс хариуцлага нэхэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.28 ЛХАГВА № 208 (6433)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 15 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 48 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин