“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжаас илүү боловсрол хэрэгтэй”

2020-10-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

 “Асуудал шийдэл” сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг “Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор өнөөдөр боллоо. Уулзалтаар харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл дэвшүүлсэн юм.  

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 хүүхэд байдаг. Гэтэл тэдний 120 гаруй нь нийслэлд ганцхан байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн  116 дугаар сургуульд суралцаж байна. Энэ талаар МХҮХ-ны Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн багш Б.Энхмандах "116 дугаар сургуулийг төгсөөд манай сургуульд ирж буй есдүгээр ангийн хүүхэд нэрээ бичиж чадахгүй байна. Энэ хэний буруу вэ. Ингэж бид тэтгэмж өгөх хүмүүсээ өөрсдөө бэлдэж, чадваргүй болгоод байна. Маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдэнд халамжаас илүү боловсрол хэрэгтэй. Манай сургуульд гэртээ 30 жил суусан залуу хүн сурч эхэлж байна.  Энэ мэт хүмүүс өнөөгийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхахын тулд нөхөн сэргээх сургалт зайлшгүй хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлээсээ болоод 20-30 жил гэртээ байсан хүнд гурван сар, цаашлаад 1-2 жилийн нөхөн сэргээх сургалт хэрэгтэй. Ингэж бид баялаг бүтээгчийг бэлдэнэ. Үгүй бол 10-20 жилийн дараах халамж хүсэгчийг л бий болгоно шүү дээ" гэж ярьсан юм. 

Харааны бэрхшээлтэй иргэдийн 6000 нь хөдөлмөрийн насныхан байна

Харин МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл "Монголд  байдаг харааны бэрхшээлтэй 11800 иргэний 6000 гаруй нь хөдөлмөрийн насных байна.  Тэдний 5.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Эрхэлж буй гол ажил нь бариа засал. Ажил эрхэлж буй харааны бэрхшээлтэй иргэдийн дундаж цалин 600-800 мянган төгрөг. Хараагүй хүмүүсийн тусгайлсан ажлын байраар хангадаг Хөдөлмөр сургалтын үйлдвэрт ажиллагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад цогц дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Нэг сургалтад суулгачхаад юм уу нэг ажилд зуучлаад орхих боломжгүй. Монгол Улсад энэ тогтолцоо хараахан бий болоогүй. Үүнийг ТББ-ууд чадан ядан хийгээд явж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn              

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 15 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 48 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин