Европын холбооны худалдааны өдрүүд болж байна

2020-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Европын холбооны худалдааны өдрүүд өнөөдөр болон маргааш /10.26-27/ Улаанбаатар хотноо болж байгаа. Энэ хүрээнд “Монгол Улсын Европын холбооны зах зээлд гаргах экспортын чадамжийг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгуулж, Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл болон төслийн хамтрагчид худалдааны бодлогыг сайжруулах, ЕХ-ны зах зээлд экспортлох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг хэрхэн олшруулах талаар хэлэлцэв.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой манай улсын хувьд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг уялдуулах шаардлага бий. Иймд гадаад худалдааны баримт бичиг, хуультай болох талаар ярьж байна. Үүнд хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудыг идэвхжүүлэх”-ийг хэлсэн.
ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа хэлэхдээ, “Байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Ноолуурын шинэ зах зээлүүд нээгдэж байна. Монгол Улс ноолуураа ЕХ-ны зах зээлд ахиу экспортлохын тулд боломж, бололцог бүрэн ашиглах хэрэгтэй. Бид хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын эрх тэгш нөхцөл хангах суурь тавина” гэв.
ТРАМ төслийн хүрээнд ЕХ-ны зах зээлд гаргахаар гоо сайхан, арьс шир, чацаргана, сарлагийн хөөвөр ба торомны ноос зэрэг 4 кластер байгуулсан нь үр дүнтэй хэрэгжиж байгаа. Төсөлд хамтран ажиллаж, олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан хушны самар, эмийн ургамлын кластер бие даан байгуулж эхэлжээ. Хэлэлцүүлгийн үеэр кластер бүтээгдэхүүн болох арьс ширэн эдлэл, чацарганаар хийсэн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн байлаа.
Европын холбооны худалдааны өдрүүдийн хүрээнд GSP Hub төслөөс маргааш зохион байгуулах үйл ажиллагаанд ЕХ-ны хөнгөлөлтийн ерөнхий систем GSP-ийн хүрээнд эдлэх хөнгөлөлтийг хэрхэн нэмэх, Европын компаниудыг Монгол Улсаас бүтээгдэхүүн импортлохыг дэмжих, олон улсын тогтвортой байдлыг хангах, стандарт нэвтрүүлэх талаар мэдээлэл өгөх юм.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 15 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 48 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин