МИАТ ХК-ийн захирал Д.Баттөр хууль зөрчиж “Нүхт Тур” ХХК-иас катерингийн үйлчилгээ авч байжээ

2020-10-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

МИАТ-ийн катерингийн үйлчилгээг олон жилийн өмнөөс хариуцаж, МИАТ-ийн үе үеийн захирлуудтай холбоотой гэгдэж, тэр нь байнга хэвлэлээр гарч байдаг “Нүхт тур” гэдэг компани бий.

Энэ компани “...Катеринг үзүүлэх гэрээг сунгасангүй” гэж МИАТ компанитай заргалддаг. НМХГ-аас шалгахад МИАТ-д нийлүүлдэг хоолонд нь шалгалт хийхэд нэлээд асуудал илэрдэг.

2016 оны сүүлчээр гэхэд МИАТ компанийнхан “Нүхт Тур” компаниас татгалзаж, катерингийн үйлчилгээ  үзүүлэх компанийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах шаардлага байгааг холбогдох байгууллагуудад мэдэгджээ.

Тодруулбал, тухайн үед МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Тамираас ЗТХ-ийн сайд Д.Ганбат, “Нүхт Тур” ХХК-ийн захирал Д.Хоржав нарт “...“Нүхт Тур” ХХК нь 2009 оноос эхлэн МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн хоолыг ханган нийлүүлж байгаа. Гэвч тус онд байгуулсан гэрээний 2.1.3-т “Гэрээг хоёр жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгаж болно” гэж заасан хэдий ч Зам тээврийн яам, ТӨХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар зэрэг байгууллагуудаас ирсэн удаа дараагийн албан бичиг, шаардлагыг хүндэтгэн үзэж 2011, 2015, 2016 онд уг гэрээг сунган, хамтран ажилласаар ирсэн. ...Олон улсын агаарын тээврийн үйлчилгээний чанар стандартыг ханган ажиллах, бизнесийн өрсөлдөх чадвар, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх болон зорчигч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж ажиллах нь компанийн эн тэргүүний зорилт хэдий ч нислэгийн үеийн үйлчилгээний гол цөм болох катерингийн хоол хүнс асуудал дагуулсаар байгаа төдийгүй энэ нь зорчигчдын сэтгэл ханамж цаашлаад компанийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байна. “Нүхт Тур” ХХК-тай хамтран ажилласан гэрээний хугацаанд 60 гаруй гомдлоос зорчигчийн халуун хоол болон бусад хүнсний бүтээгдэхүүнээс амьд хорхой, хумс, шавьж, үс, шил, шруп, яс илэрсэн төдийгүй, хоолны амт чанарын талаар шаардлага тавьж, шүүмжлэл гарсаар байна” гэжээ.

Мөн “Нүхт Тур” ХХК болон МИАТ ТӨХК-ийн гэрээ 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулж МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн катерингийн үйлчилгээг дотоодын болон олон улсад нээлттэй тендер зарлах бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусах хүртэл “Нүхт Тур” ХХК-тай хамтран ажиллах саналтай байгаа юм” гэсэн байдаг.

Үнэхээр ч тухайн үед “Нүхт Тур” ХХК-ийн катерингтай холбоотой 2013 онд 26, 2014 онд 18, 2015 онд тав, 2016 онд 72, 2017 он гарсаар хоёр иргэний гомдол МИАТ ХК-д очиж байжээ.

Тэгвэл Т.Тамирын дараа Д.Баттөр МИАТ ХК-ийн захирал болсон ч “Нүх Тур” ХХК-иас “салж” чадаагүй байна.

Энэ нь явсаар төрийн хяналтын байгууллагын анхааралд өртөөд байна. Дээр дурдсанчлан МИАТ ХК нь “Нүхт Тур” ХХК-тай 2009 оноос эхлэн 09/131 дугаартай катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн байна. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т “...Гэрээг хоёр жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгаж болно” гэж заасан боловч түүнээс хойш нийт долоон удаа сунгажээ.

Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сараас 2020 оны хоёрдугаар сар хүртэл дахин нэг жилээр сунган ажил, үйлчилгээг явуулжээ. Гэтэл ЗТХЯ-ны 09/1137 дугаар албан бичигт тус сонгон шалгаруулалтыг “...Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах хугацаатай зайлшгүй уялдуулалгүйгээр, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой хангахаар зохион байгуулах нь зүйтэй гэснийг баримтлан ажиллах шаардлагатай байна” гэсэн чиглэлийг МИАТ ХК-д өгсөн. Үүний дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны арваннэгдүгээр сарын А/835 дугаар тушаалаар Хөшигийн хөндий дахь шинэ нисэхийн катерингийн үйлчилгээ үзүүлэх Үнэлгээний хороо байгуулжээ. Гэвч үүнийгээ хэрэгжүүлээгүй байна.

МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр одоог хүртэл “Нүхт Тур” ХХК-иас катерингийн үйлчилгээ авсаар байгаа аж.

Энэ явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д “...Босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан “...Худалдан авах бараа 50 сая, ажил, үйлчилгээ 100 сая төгрөгийн босго үнээс дээш тохиолдолд тендер сонгон шалгаруулалт зарлан зохион байгуулах” гэсэн заалтуудыг зөрчиж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.26 ДАВАА № 206 (6431)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 20 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин