Цэрэгт дуудагдсан 1000 гаруй залуугаас эрүүл шүдтэй хүн байсангүй

2020-10-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсын өнцөг булан бүрт ижий, аав, хань ижил нь эр цэргүүдээ эх орондоо  даатгасан хөнгөн гунигтай, сэтгэл догдлуулсан өдрүүд өндөрлөлөө. Энэ удаагийн цэрэг татлага дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахлаас болж нэг ээлж өнжсөнөөрөө онцлогтой. Тиймдээ ч цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдсэнийг цэрэг татлагын комиссынхон ч хэлж байв.

Бид цэрэг татлагын хоёр дахь өдөр нь Сүхбаатар дүүргийн  цэрэг татлагын товчоон дээрээс сурвалжилсан юм. Үүдээр эгнэн зогссон залуусын ихэнх нь үүргэвч үүрснээс харахад найз нөхдөөрөө яваа оюутнууд голдуу бололтой. Зарим нь үүрийн 05:00 цагаас эхлэн дугаарласан.Нас нь хүрэхгүй байхад заавал явна гэж зүтгээд гэж хуучлах хүмүүс ч хашааны гадна таарч байлаа. Харин дотогш орвол жингээ үзүүлж, үсээ авахуулсан залуус дүүрэн. Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчооны дарга Ц.Бямбасүрэн “Залуусийн идэвхийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулшгүй. Манай дүүрэг зарлан мэдээлэх хуудас 97 хувьтай тараасан. Зэвсэгт хүчний жанжин штабаас ирүүлсэн тоог давуулан биелүүллээ. Мөн мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах сонирхолтой иргэд   буурсан. Өнгөрсөн жилүүдэд 40 гаруй хувь нь мөнгөн хэлбэрээр хаадаг байсан бол энэ жил 28 хувь нь хүсэлт гаргасан. Эхний өдөр 880 гаруй, хоёр дахь өдөр 500-аад хүн ирснээс эхний өдөр 70 хувь нь тэнцсэн. Гэхдээ цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй хүмүүс сүүлийн өдрүүдэд ирдэг. Өмнөх жилүүдэд тоондоо хүрдэггүй байсан. Энэ жил бүтээн байгуулалтын ангид явах гэж бүртгүүлж байгаа нь ч их байна. Энэ нь цэрэгт явах сонирхлоос гадна эдийн засгийн хөшүүрэг болж өгч байна” гэв.

120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэрэг татлагын комисс өглөөнөөс шөнийн 02:00 цаг хүртэл ажиллаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр нь тогтмол хийгээд орой нь мэргэжлийн компани дуудаж метр квадратыг нь 8000 төгрөгөөр тооцож байгаа гэнэ.

Комиссын бүрэлдэхүүний ихэнх нь нарийн мэргэжлийн эмч нар.Эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц шинжилгээнээс гадна тэнцсэн бол илүү дэлгэрэнгүй шинжилгээ авахаар гурван өрөө бэлтгэжээ. Өнгөрсөн жил 1300 гаруй залуучуудаас 40 хувь нь өвчний оношоор гарсан бол энэ жил 800 гаруй хүнээс мөн л 40 хувь байгаа нь залуусын дунд өвчлөл өндөр байгааг харуулж байна. Тэрдунд гэмтэл, мэс заслын оношоор түлхүү хасагдаж байгаа бол шүд, биеийн жингийн асуудлыг эмч нар онцоллоо. Энэ жилийн бас нэг онцлог нь Засгийн газрын шийдвэрээр цэргийн анги дээр очоод эмчлэх боломжтой бол цэргийн албанд татаж байгаа юм. Гэхдээ л залуучуудын эрүүл мэндийн асуудал хүнд байна гэдгийг комиссын ерөнхий эмч Т.Ундрах хэллээ. Тэрээр “Хамгийн сэтгэл эмзэглүүлж байгаа нь шүдний өвчлөл, жингийн асуудал. Нэг хүүхэд 2-8 шүд нь өвчтэй. Шүдний эрүүлжүүлэлтэд онцгой анхаармаар байна. Бүтэн, эрүүл шүдтэй хүүхэд бараг алга. Одоогийн байдлаар 1000 гаруй залуу бүртгүүлэхэд цоо эрүүл шүдтэй хүн алга. 2-4 шүд нь өвчлөлтэй бол цэргийн албанд тэнцүүлж байна. Хилийн цэргийн ангид материаллаг бааз хомс учраас тийш нь явуулдаггүй. Нийслэлд ойр цэргийн ангид бол эмчлүүлэх байдлаар явуулж байна. Бичиж тэмдэглэж аваад эргүүлээд дуудахад эмчилгээндээ ирдэггүй. Өнгөрсөн жил цооролттой байсан хоёр шүд янзлуул гээд дуудахад ирээгүй хүүхэд энэ жил дөрвөн шүд нь өвчилсөн байх жишээтэй. Ер нь ар гэр нь ч тэр. Өөрсдөө ч эрүүл мэндийн тухай ойлголт байхгүй нь харамсалтай. Хэт таргалалтай болон жингийн алдагдалтай хүүхэд маш олон байна. Эрүүл хооллолт, хөдөлгөөн, бие бялдрын хөгжлийн тал дээр анхаарах шаардлагатай. Өөрөөс шалтгаалах зүйлээ хийхгүй байна.

Цэргийн насны залуусын эрүүлжилтэд анхаарч нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй эмчлүүлэх урилга бичиж өгдөг. Тэгээд эргээд дуудахад ихэнх нь ирдэггүй. Энэ хавар гэхэд арваад хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө. Түүнээс мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн шинжилж байгаа талаар асуухад “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг нэг удаагийн үзлэгээр тогтоох боломжгүй. Олон янзаар үзэх ёстой. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээг хүн болгоноос авахгүй. Сэтгэцийн эмч үзээд гар хөлийн судсанд хатгуур хэрэглэсэн эсэх, нүдний хөдөлгөөн зэргийг ажиглаж байгаад магадлалтай гэж үзвэл нарийн шинжилгээ хийдэг. Одоогийн байдлаар сэжигтэй гэх хүн байхгүй” гэсэн юм.  Нийслэлийн дүүргүүдийн цэрэг татлагын товчоодод “Цэрэг татлагын эрүүлжүүлэлтийн судалгаа” хэмээх том бааз суурь үүсгэсэн. Энэ судалгаа тухайн иргэн ямар төрлийн өвчлөлтэй байна гэдгийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн улмаар өрхийн эмнэлгүүдэд нь хүргүүлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авч байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.26 ДАВАА № 206 (6431)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 20 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин