ЭМЯ: БНСУ-д нас барсан 20 гаруй хүнийг томуугийн вакцинаас болсон гэх үндэслэлгүй

2020-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү томуугийн эсрэг вакцины талаар нэмэлт мэдээлэл өглөө. Тэрээр “Улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж БНСУ-д 20 гаруй хүн нас барсан гэх мэдээ өчигдөр гарсан. Энэ асуудал дээр БНСУ-ын эрүүл мэндийн яам болон тус улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх хүмүүсийн нас баралтын шалтгааныг томуугийн вакцинтай холбоотой гэж үзэхгүй байна. Учир нь вакцинаас болж нас барсан гэгдээд байгаа хүмүүсийн нэг болох 17 настай хүнтэй нэг дор вакцин тариулсан 31 хүнд ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдаагүй. Тиймээс нас баралтын шалтгааныг вакцин гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Нас баралтын шалтгааныг нарийвчлан тогтоохоор тус улсын эрүүл мэндийн яам судалж байгаа юм байна. Энэ асуудлыг Монгол улсын Эрүүл мэндийн яам ч мөн анхааран судалж байна.

Манай улсын хэмжээнд 509 мянган хүн тун вакцин оруулж ирснээс одоогоор 440 мянга гаруй хүнд вакцин хийгээд байна. Үүний дотроос урвал, хүндрэл гарсан мэдээ байхгүй байна. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг хянадаг систем Монгол улсад ажиллаж байгаа. Өдөр бүр ажиглалт тандалт хийж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

23 цаг 3 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

23 цаг 3 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

23 цаг 3 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12