Ш.Доржбал: “Эх орны манаа” сонин хоёр удаа хэлмэгдсэн

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

 

 “Эх орны манаа” сонины 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тиймээс тус сонинд эрхлэгчээр ажиллаж байсан чөлөөнд байгаа хурандаа Ш.Доржбалыг зочноор урьж ярилцлаа.

 

-Танд “Эх орны манаа” сонины 80 жилийн ойн мэндийг хүргэе. Сонин анх хэрхэн үүссэн талаар яриагаа эхэлье?

-“Эх орны манаа” сонин МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1940 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Улс орны батлан хамгаалах үүрэг, зорилтыг бататган бэхжүүлэх ба хязгаарын ба дотоодын цэргийн улс төр, байлдааны бэлтгэлийг чанаржуулан сайжруулах, хилийн хамгаалагчдын  сахилга бат, түүний улс төр, хүмүүжлийг дээшлүүлэх хийгээд тэдний эх орон, хувьсгалт нам, засагтаа хязгааргүй хайртай болгон хүмүүжүүлэх үүднээс “Эх орны төлөө” сониныг гаргахаар шийдвэрлэсэн. Тухайн үед нам, засгийн бодлого, шийдвэр, тогтоолыг хил хамгаалагчдад хүргэх хэрэгтэй юм байна гээд анх сонин гаргаж байсан юм билээ.

“Эх орны манаа” сонины анхны эрхлэгч, хошууч Л.Дарьсүрэн байсан. Харин 1945 онд “Эх орны манаа” шинэ нэртэй болсон үед В.И.Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн академи төгссөн О.Цэрэндорж 1951 оны арванхоёрдугаар сар хүртэл эрхлэгчээр ажиллажээ. 1950 оны есдүгээр сард 10 жилийнхээ ойгоор “Байлдааны гавьяа”-ны одонгоор шагнагдсан нь хоёр эрхлэгч тэдний ахалсан хамт олны зүтгэл бүтээлтэй салшгүй холбоотой. Мөн Монголын одонтой цөөхөн сонины нэг болсон.

1949 онд Хятадад хувьсгал мандсан мөн хоёр социалист орны дунд байгаа, дэлхийн дайн дуусч энхтайван цаг ирлээ гээд манай улс цэрэг армиа татан буулгахад хилийн цэрэг хүртэл татан буугдсан. Энэ талаар түүхчид тэр үеийн нам, засгаас гаргасан том алдаатай шийдвэр гэдэг. Нэгэнт хилийн цэрэг татан буугдсан болохоор сонин ч гарахаа больсон. 1967 онд хязгаарын цэргийг дахин байгуулах шийдвэр гарч 1950-аад оны эхээр халагдсан хүмүүсээ татсан. Хэдийгээр “Эх орны манаа” сонин маань хоёр удаа хэлмэгдсэн ч 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвлэгдэж байна.

-Тэгэхээр сонины хоёр дахь хэлмэгдүүлэлт хэзээ болсон юм бэ?

-1990 онд шилжилтийн үе таарч цэргийн олон сонин байх хэрэггүй гээд “Улаан Од” сонинтой нэгтгэсэн. “Улаан Од” сонин одоо “Соёмбо” нэртэй болсон. 2008 оноос “Эх орны манаа” сонин өрх тусгаарласан түүхтэй.

-80 жилийн түүхтэй сонин маань анх хэдэн хуудастай гарч байсан юм бол. Энэ талаар манай уншигчдад сонируулахгүй юу?

-“Эх орны манаа” сонин анх ганц хуудас л гарч байсан юм билээ. 1944 оноос дөрвөн нүүрээр гардаг болсон ч татан буугдаад 1971 оноос дахин хэвлэгдэхдээ дөрвөн нүүрээр долоо хоногт хоёр, жилд 96 дугаар хэвлэгддэг байсан. Харин 2008 онд найм, 2009 оноос 16 нүүрээр 10 хоногт нэг удаа гардаг болсон. Нэг бахархалтай зүйл нь үеийн үед мэргэжлийн сайн сэтгүүлчдийн хүчээр “Эх орны манаа” сонин маань хилчдэд хүрч байна даа. Бидний үед шувуу, ус ч байхгүй зэлүүд газарт ажиллаж, амьдардаг хилчид дээрээ очиж материалаа цуглуулдаг байлаа. Одоо интернэт хөгжсөн мөн идэвхтэн бичигч олонтой болсон. Хилээс ирж байгаа мэдээ мэдээлэл бүгд идэвхтэн бичигчдээс маань ирдэг.

-“Эх орны манаа” сонины онцлог?

-Хилийн алба өөрөө их онцлог алба. Манайхан цэрэг гэдгээр нь л ойлгодог. Хил хамгаална гэдэг өдөр тутам хил дээр үүрэг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Тиймээс манай сонин хил хамгаалалтад гаргаж байгаа амжилт, ололт болон хүнд хэцүү цагт ямар баатарлаг гавьяа байгуулж байна. Мөн хичээл сургалт, аж ахуйн хангалт энэ бүхэнд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байсан. Тэр бүү хэл баруун хязгаарт өлсгөлөн зарлахад энэ бүх мэдээллийг манай сонин төр, засагт хилчдийн дуу хоолойг хүргэж байлаа. Монгол Улсын 14 баатар хилээс төрсөн шүү дээ. Энэ хүмүүсийн талаар 1940, 1950-аад оны сонинд тодорхой бичсэн байдаг. Сонины эцсийн гол зорилго цэрэг эх оронч хүмүүжил олгох. Хил дээр алба хааж байгаа офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдыг эх оронч үзлээр яаж хүмүүжүүлэх вэ. Одоо ч гэсэн манай сонины бодлого, бусад сониноос ялгарах гол шинж нь энэ. Мөн үнэн зөв мэдээллийг хурдан шуурхай хүргэдгээрээ онцлог.

-Та “Эх орны манаа” сонинтой хэзээнээс холбогдов?

-1988-2010 он хүртэл “Эх орны манаа” сонины эрхлэгчээр тэтгэвэрт гартлаа ажилласан. Би Москвад Хилийн цэргийн командын сургууль төгссөн. Дараа нь В.И.Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн академийг төгссөний дараа шат дараатай тушаал ахиулдаг байсан. Тухайн үед Намын төв хорооноос хүнээ судлаад бүх сонины эрхлэгчийг томилдог байлаа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга Ж.Батмөнх удирдаад, Намсрай дарга, Балхаажав, Дэжид гуай нар сууж байсан. Ингээд яамны сайд нь тушаал гаргаснаар би гэдэг хүн “Эх орны манаа” сонины эрхлэгчээр томилогдож байлаа. 1990 оны зах зээлийн шуурганаар сонин маань бас хэдэн сар хаагдаад эргээд сэргэхэд нь Хилийн цэргийн дарга, хошууч генерал П.Сүндэвийн тушаалаар дахин томилогдсон доо. Тэр үед Намын төв хороо боловсон хүчнээ сайн бэлддэг байсан. Би чинь аравдугаар анги төгсөөд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид сурч байгаад цэрэгт татагдаж байлаа.

Би одоо ч “Эх орны манаа” сониндоо юм бичиж өгдөг. Зах зээлийн үед хэвлэлийн 5-6 компани нь салахад цаасгүй сандардаг байлаа шүү дээ. Тухайлбал, зарим хэвлэлийн үлдэгдэл цаасыг авч сониныхоо хэмжээг багасгаж хэвлүүлдэг байлаа. Одоо цаг сайхан болжээ. Өнөөдөр цаас яах бол, хаана хэвлүүлэх вэ, сонин хэвлүүлэх мөнгө алга гэж санаа зовохгүй харин ч томилолтоор явж ирээд материалаа бичээд л өгөхөд болно.

-Таныг “Эх орны манаа” сонины 70 жилийн ойд зориулж ном гаргасан гэж сонссон. Энэ талаар?

-Сониныхоо 70 жилийн ойгоор “Эх орны манаа” сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлчид болон одоо үеийнхний дурсамжийг багтаасан “Эх орны манаа-70 жил” гэсэн номоо хэвлүүлж байсан. Энэ номонд мөн өмнөх үеийн ахмад сэтгүүлчид амьд сэрүүн байснаараа онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

23 цаг 5 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

23 цаг 5 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

23 цаг 5 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12