
Б.ОД
Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны урд хэсэг болон Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн буцаж эргэх хөдөлгөөнийг нээхээр болсон гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн V хороо, Энхтайваны өргөн чөлөө 32 дугаар байрны урд хэсэг мөн дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн буцаж эргэх эргэлтийг энэ сарын 26-наас түр хугацаагаар нээхээр болсон байна.
Эх сурвалж:www.polit.mn