“Эх орондоо мориор буцаж очно”

2020-07-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Хил хаалттай, нислэгүүд зогссон энэ үед гадаадад гацсан иргэд эх орон руугаа буцахын тулд олон янзын сонирхолтой арга сэдэж байна. Хамгийн их адал явдал туулан гэртээ ирсэн дөрвөн хүнийг “BBC” онцолсныг орчуулан хүргэж байна.

Замын талыг мориор туулсан нь

Коронавирусын улмаас гэр рүүгээ нисэх нислэг нь цуцлагдсанаас 19 настай Британи охин Аннабел Саймес Аргентин улсын Патагониад морь, үхрийн фермд сайн дурын ажилтнаар ажиллажээ. Энэ үеэр тус мужид өвлийн улирал болсон ч зун гэр рүүгээ буцахаар төлөвлөж байсан Аннабел зөвхөн зуны хувцастай байлаа. Тэрээр Их Британийн Гадаад хэргийн алба руу залгаж 1600 км замыг морь, машин, автобусаар туулсны эцэст онгоцоор нисэх боломжтой болжээ. Аннабел болон түүний хамтрагчид цүнхээ үүрээд мориор хамгийн ойрын зам руу явж тэндээсээ  ойролцоох хот руу есөн цаг таксигаар очжээ. Түүнийг хот руу нэвтрэх үед халууныг нь хэмжиж, машиныг нь ариутгасан байна. Дараа нь нисэх онгоцны буудал руу 17 цаг автобусаар явсан аж. “Мориор явах нь хамгийн бага айдастай байсан” гэж тэрээр гэртээ ирснийхээ дараа “The Argus” сонинд ярьжээ.

Дугуйгаар 48 өдөр явсан оюутан 

Грек дэх гэртээ буцаж ирэхийн тулд Шотландын их сургуулийн оюутан Клеон Пападимитроу унадаг дугуйгаар явжээ. Учир нь нислэг цуцлагдаж түүний түрээсийн байрны хугацаа дууссан байлаа. Тиймээс гэртээ унадаг дугуйгаар ирсэн нь түүний тэвчээрийг шалгасан том сорил болсон аж. “Сургууль амарсан тул Шотландад хийх зүйл надад байгаагүй. Тиймээс өөрийгөө сорихыг хүссэн” гэж “BBC”-д ярьжээ. Тэрээр хоол хүнс, майхнаа аваад 48 хоног Афин руу аялахаар тавдугаар сард гарч зургадугаар сарын сүүлээр гэртээ ирсэн байна. 3200 км явсны эцэст ядрахын сацуу ганцаардалтай нүүр тулжээ. Мөн унадаг дугуй нь эвдрэх тохиолдол их гарсан байна. Клеон “Би аяллын замдаа гайхалтай газар нутгийг харж, гайхалтай хүмүүстэй таарч, үзэсгэлэнтэй байгалийг биширсэн. Энэ аялал надад том туршлага боллоо. Дахин өөр газар руу дугуйгаар аялна” гэж ярьжээ.

Атлантын далайг завиар туулжээ 


Гарри Кротерс бага охиныхоо хуримнаас хоцрохгүйн тулд Атлантын далайгаар 6500 км замыг завиар туулжээ. Тэрээр гуравдугаар сарын сүүлчээр Өмнөд Ирланд дахь гэр рүүгээ буцаж чадахгүй болсон ч есдүгээр сард болох бага охиныхоо хуриманд очих ёстой. Цар тахал дэгдэхэд усан онгоцон дээрээ хаашаа явахаа мэдэхгүй гацсан 64 настай Гарри гэр рүүгээ буцахаар төлөвлөж, ганцаараа завиар явахаар шийдсэн юм. Мотоциклийн ослын улмаас нэг гараа тайруулсан тэрээр хэцүүхэн сорилтой нүүр тулав. 37 өдрийн аяллын хамгийн хэцүү зүйл нь хооллох цаг гаргах байсан гэв. Учир нь ядрахаас их айж байсан бөгөөд нэг л алдаа гаргавал амиа алдах аюултай байсан гэжээ. Тэрээр энэ сард хуурай газар гарч, гэр бүл, найзуудтайгаа уулзсан юм. Ийн Гарри охиныхоо хуримнаас хоёр сарын өмнө гэртээ ирлээ. Тэрээр өнгөрсөн оноос хойш гэр бүл, найзуудтайгаа “Kind of Blue” завиараа олон газраар аялсан туршлагатай нэгэн юм.

Аавынхаа 90 насны ойг тэмдэглэхээр яарав  

Аргентинийн далайчин Жуан Мануэл Баллестеро Португальд ирээд гацжээ. Тэрээр 90 нас хүрч буй аавдаа очихын тулд  85 хоногийн турш Атлантын далайг ганцаараа завиар туулж гэртээ ирсэн юм. 47 настай туршлагатай далайчин аяллаа 60-80 хоног үргэлжилнэ хэмээн тооцоолж байв. Энэ тухайгаа “Өвчнөөс урьдчилан сэргийлж гэртээ эрүүл ирэхийн тулд завиа далайн дунд хэсгийн шулуун замаар жолоодсон. 85 хоногийг ганцаараа далайд өнгөрүүлэхдээ шөнө нь оддыг ширтэнэ. Заримдаа далайн хав уснаасаа ногоон гэрэл цацруулсаар гарч ирдэг байсан нь тун сайхан харагдсан” гэж ярьжээ. Жуан аавынхаа 90 насны төрсөн өдрийг тэмдэглэж амжаагүй ч зургадугаар сард түүнийг төрөлх хотдоо очиход нь аавуудын баяр тохиож хамтдаа тэмдэглэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24  БААСАН № 141 (6366)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 17 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

10 цаг 48 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

10 цаг 48 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

10 цаг 48 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин