ТЭДС-гийн мөнгө жинхэнэ эзэддээ хүрэхгүй байна

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Жил бүр тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас хөнгөлттэй зээл олгодог. Гэвч жинхэнэ хөнгөлөлт эдлэх ёстой жижиг, дунд үйлдвэрлэгчид авч чаддаггүй. Эрх мэдэлтэй том компаниуд хуваагаад авчихдаг хэмээн  байнга л хэл ам дагуулж байдаг. 2019 онд  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан таван чиглэлд 136 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байсан. Ихэвчлэн техник тоног төхөөрөмж худалдан авах чиглэлд байсан. Харамсалтай нь жижиг аж ахуйн нэгжүүд нь банкны барьцаа хөрөнгө байхгүйгээс энэ хөнгөлөлтөөс мултарчихдаг аж. “Ой хайгууль” компанийн эзэн Б.Оюунцэцэг ярихдаа “ Өнгөрсөн жил Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 40 орчим сая төгрөгийн үнэтэй трактор авах гэж хоёр өрөө байр, нэг агуулах банкны барьцаанд  тавьж байж хамрагдсан. Барьцаа хөрөнгөгүй бол хамрагдаж чадахгүй юм билээ” гэв. Түүнчлэн түргэн хөрвөх чадвартай хөрөнгөтэй, урьдчилгаа төлбөр байршуулах, зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөх тооцоо, судалгаа гэх мэт олон зүйл шаарддаг учраас тэд хамрагдаж чаддаггүй гэсэн юм. Энэ жилийн тухайд өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болсон. Тэгвэл энэ зээл олголтын явцын талаар ТЭДС-ийн хангамжийн дарга Отгонбаяраас тодруулахад “Энэ зээл манай сангаар дамжихгүй. Журам нь батлагдаж ирээгүй байна. ХХААХҮЯ мэднэ. тэндээс журмаа гаргаад банкаар дамжуулан гаргах байх” гэлээ. Салбарын яам зээл хүссэн компанитай гэрээ хийснээр банк руу шилжих юм байна. Тэгвэл энэ зээлийг банкаар дамжуулах л юм бол банкны шалгуур хангах жижиг дунд үйлдвэрлэгчид байхгүй. 200 орчим том компани аваад үлдсэн хэсэг нь шалгуур хангахгүй гээд төсөвтөө үлдэх байх. Хөнгөлттэй зээл гаргаж байгаа нь зөв боловч жинхэнэ дэмжлэг авах ёстой хэсэгт хүрэхгүй байна. Тиймээс журам, шалгууртаа уян хатан хандах байдлаар өөрчлөлт хийгүй бол хэдэн том компани хувааж аваад л өнгөрнө  гэж эдийн засагч Ч.Батсайхан шүүмжилж байсан юм. Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр салбарын сайд Ч.Улаантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж улаанбуудай төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хангамжийг 50-60 хувьд хүргэх тухай тохиролцож байгаа ч одоогоор энэ зээлд хамрагдах боломжтой нийт 25 мянган аж ахуй нэгж, хувь хүн, хоршоо байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн тухайд  энэ хэрэгцээг хангах 3000 орчим ногоочид энэ зээлд хэрхэн хамрагдах тухайгаа мэдэхгүй сууна. Одоогоор Хөгжлийн банкинд зээлийн эх үүсвэрийг гаргахаар бэлтгэл ажил явагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр зээлд хамрагсдын газрын гэрчилгээг барьцаалж арилжааны банкаар дамжуулан олгохоор ярьж байгаа юм байна.үүнийгээ дагаад журам, зээлийн нөхцөл, шалгуур нь батлагдах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.7  ПҮРЭВ № 90 (6315)

иргэн
Тариалалт дуусах гэж байхад хаана байгаа зээл вэ. Банкны шалгуурыг давж гарч зээл авах хүртэл хэдэн сар хүлээх бол мөнгө нь тэгээд хаана байна. Энэ засгийн ээлжит хошгируулалт. Намар идэх гурилгүй
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

8 цаг 53 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин