Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

2025-06-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Манай орны 70 гаруй хувь нь цөл болон хувирч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадас багасч, бэлчээрийг хайр гамгүй ашигласны улмаас хөрсний чанар муудаж, усны хомсдол үүсэх эрсдэл өндөр байгаа билээ. Ийм үед Бурханы сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) 18-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Дамдинбазарын гудамжинд “Итгэл найдварын ой” аяныг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ.

Бурханы сүмийн нэгэн албан тушаалтан “Бурханы бүтээсэн эх дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахын төлөө мод, зүлэг тарих үйлсэд оролцлоо. “Бидний энэхүү багахан үйлс аюулгүй, тогтвортой орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэжээ.

Шар өнгийн хантааз өмссөн 40 орчим итгэгч Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамдинбазарын гудамжинд цугларч мод тарьсан байна. Сайн дурынхан 18-р хорооны засаг даргын зааврыг сонссоны дараа эхлээд талбайгаас хогийн ургамал, чулуу, хогийг зайлуулж, газрыг тэгшлэв. Тэд модны үндсийг тарааж, нүхэнд суулгажээ. Дараа нь зүлэгний үр, хар шороо, элсийг жигд тарааж өгчээ. Тухайн өдөр сайн дурынхны тарьсан мод, зүлэг ургаснаар нарийн тоосжилтыг багасгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Сүмийн үйл ажиллагааг баяртайгаар хүлээн авсан 18-р хорооноос бээлий, хүрзээр ханган ажиллажээ. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн 18-р хорооны засаг дарга Б.Дорждагва “Бурханы сүмтэйгээ хамтраад сайн дурын үйл ажиллагаа хийж байгаадаа маш их баяртай байна. Халуун өдөр олуулаа цугласан байна. Бүгдэд нь баярлалаа. Цаашдаа хамтдаа илүү олон ажил хийнэ гэж итгэж байна” гэжээ. Бурханы сүмийн итгэгч Э.Энхцэцэг (нас 35) “Байгаль орчноо хайрлан хамгаалах сайн дурын үйлсэд оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна. Бидний тарьсан мод зүлэг хурдан ургаад, хорооны үзэмж сайхан болно гэдэгт итгэж байна” гэжээ. Итгэгч Т.Цэндцэсэм (нас 40) “Бидний хийж байгаа үйлсийг иргэд хараад урам зориг их авч байгаа харагдсан. Ийм сайхан үйлсэд оролцож байгаадаа иргэн хүний хувиар үнэхээр их бахархалтай сайхан байлаа” гэв.

Бурханы сүмийн "Итгэл найдварын ой” аян нь сүм байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан 2024 онд эхлүүлсэн "Дэлхий дахинд итгэл найдвар түгээе” челленжийн нэг хэсэг юм. Уг челленж нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ой төгөл бий болгох зорилготой байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа юм. Үүнд: Мод тарих, ховордсон ургамлыг хамгаалах, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар экосистемийг хамгаалахаас гадна байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалт, форум, семинар зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхэд оролцох зэрэг багтаж байгаа аж. Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд 500 мод тарих ажлыг оролцуулаад Солонгос, Австрали, Бразил, Перу, Кени зэрэг дэлхийн олон оронд нэгэн зэрэг хийгдэж байгаа үйл ажиллагаа юм.

Бурханы сүм мод тарихаас гадна эмзэг бүлгийн иргэдэд туслах, цусаа хандивлах, гудамж талбай цэвэрлэх зэрэг олон төрлийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон өндөр настнууд зэрэг амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийг хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлээр ханган ажиллаж иржээ. НҮБ-аас зарласан "Нийгмийн шударга ёсны төлөөх дэлхийн өдөр (2-р сарын 20)"-ыг тохиолдуулан дэлхий даяар итгэл найдвар түгээх зорилгоор "Hold Hope" аяны хүрээнд эмзэг бүлгийн 15 өрхөд хүнсний багц хандивлажээ. Цусны хомсдолоос болж амь нас нь эрсдэлд орсон хүмүүст туслах зорилгоор “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” буухиа аяныг өрнүүлж, өнгөрсөн онд л гэхэд 42,100 мл цусаа хандивлажээ. Тэдний хичээл зүтгэлийг үнэлж, өнгөрсөн онд олон орны сайд нар, Улсын Их Хурлын гишүүд, хотын дарга нар, их сургуулийн захирлууд, цусны төвийн дарга нар нийт 46 удаа шагнал гардуулсан байна.

Дэлхийн 175 орны 7800 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Бурханы сүм нь Библид гэрчлэгдсэн Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг 3.92 сая итгэгчтэй глобал сүм юм. Есүсийн үүсгэн байгуулсан анхны сүмийн үйлсийн дагуу шинэ гэрээний Алгасал баяр болон гурван удаагийн долоон баярыг тэмдэглэж, “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн сургаалын дагуу дэлхий даяар гамшгийн өмнөх болон дараах тусламж үзүүлэх, байгаль орчин хамгаалах, цус хандивлах, соёлын солилцооны хөтөлбөр зохион байгуулах, зан чанарын сургалт олгох зэргээр улс нийгэмд хувь нэмэр оруулах 30,000 гаруй сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Тэдний оруулсан хувь нэмрийг үнэлэн АНУ-ын гурван үеийн засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын гурван үеийн засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын Үндэсний Ассемблийн дээд одон, Перугийн Үндэсний Ассамблейн хүндэт одон, Байгаль орчны дээд шагнал зэрэг дэлхийн улс орнуудын засгийн газар, байгууллагуудаас 5000 гаруй шагнал, өргөмжлөл хүртжээ.

美麗
環境問題日益嚴重的這個時代,為了環境不斷付出努力的上帝的教會世界福音宣教協會的所有志工們表達敬意。
yobi
The only church in the world that continues to clean up streets and protect the environment is the World Mission Society Church of God. I think this church is great
Бороо
Баярлалаа. 35в байрны оршин суугч байна~ Манай байрны урд талын чулуу ихтэй талбайд мод зүлэг тариад өдөр бүр усалж байгаа харагдсан. /Өөрсдөө юм хийхгүй байж бусдын хийснийг шүүмжилдэг хүмүүс болиосой доо/
уур амьсгалын өөрчлөлтөнд шашинаас үл хамаарч хэн бүхэн өртөх тул мод зүлэг тарих нь зөвөө,
Гаж урсгалыг ингэж захиалгаар сурталчилдаг болсон юм уу? Сайн судлаач. Энэ урсгал гаж буруу урсгал..гаж номлол зааж тархи угаадаг шүү
Ээээ
Тэнэгүүд
Зочин
Энэ христийн гэх монгол хүмүүс сэтгэцтэй шунахай хорлогч луйварчтид
Эцэг Эх Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна, Амэн
Догоо
Мундаг шүү
нийгэмд тустай ажлууд хийж байгаа нь сайн,гэхдээ үүгээрээ халхавч хийж,мэдлэггүй энгийн ард түмнийг хуурамч христ=аварч чадахгүй хүн Ансан хун гэгч солонгос хүний байгуулсан культэд оруулдаг!!,амьдралын хүнд даралтаас болж туслалцаа хайсан ядарсан,ядуу монголчуудыг маань толгойг эргүүлж, хоосон халаасыг нь улам хоосолж,солонгос уруу мөнгө татах,Бурханд итгэх итгэлийг мөнгө олох арга болгосон хуурамч эш үзүүлэгчид шүү!,ямар ч аврал,нэмэр байхгүй,хайран цаг хугацаа,хайран мөнгөө алдаад дуусна!!
Amen etseg eh burhandaa talarhaj bna
Д.Гансүх
Эцэг Эх Бурхан оршдог Бурханы сүмрүү хөтөлж Бурханы хүүхэд болгож, мөнх амийн ерөөл зөвшөөрч өгсөн Эцэг Ан Сан Хун Христ болон Эх Бурхандаа мөнхийн магтаал яруу алдрыг өргөж байна
Гоё..
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

3 цаг 34 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

9 цаг 7 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

12 цаг 27 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 27 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22