ЭТТ: Иргэдийн мэдээллийг солилцох, тулгах ажил хийгдэж байна

2020-05-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.04/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. Тэрээр ““Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая 560 мянган тонн нүүрс олборлож, 962.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. ТУЗ-ын тогтоолын дагуу ногдол ашиг олгох ажлыг тавдугаар  сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулах ёстой.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхитэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна” гэв.

 Түүнчлэн ““Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768   Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ. Хөрөнгийн зах зээлийн дэмжих зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн зүгээс Хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа нээлгэсний үндсэн дээр ногдол ашгаа авах чиглэлийг баримталж, МХБ, СЗХ, ҮЦТХТ, Арилжаа эрхлэгчдийн холбоо, брокерийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байгаа. Энэ мөнгөнөөс “Эрдэнэс-Тавантолгой”  ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм. Компаниудын  үйл ажиллагааны онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа. Гэхдээ сүүлийн үед зарим компани онлайнаар данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авсан байна. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг брокерийн компаниудаас хүсье. “Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн хувьд аль болох бага шимтгэлээр хувьцааны нээхийг хүсч шаардаж ирсэн. Тухайлбал, шимтгэлийг 5000 төгрөгнөөс дээш гаргаж болохгүй гэсэн  шаардлага тавьж, үүнийг зөвшөөрсөн 22 компанид “Эрдэнэс-Тавантолгой”  аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.

 Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
  •  ЕТТ аппликейшн 
  • 158989 мессеж дугаар

Эх сурвалж: www.polit.mn

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

8 цаг 5 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

23 цаг 50 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

23 цаг 50 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

23 цаг 50 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

23 цаг 50 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин