“Сэтгэлээсээ хүсч байж мод ургуулна”

2020-05-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.БАЯР

 

Сүүлийн үед хүмүүс ажил, хамт олон, ах дүүсээрээ мод тарих эерэг хандлагатай болжээ. Гэвч мод суулгаж услаад орхих нь хангалтгүй юм. Модыг анх уулнаас авчирахдаа шинэ хар шороо, шим тэжээлтэй хөрсийг нь бэлдэж, үндэс, диаметрийнх нь хэмжээгээр нүхийг нь ухаж суулгах,  услах арчлахаас эхлээд ажил их бий. Энэ мэтээр зөв арчилгаа дутсанаас болж уулын модыг хатаадаг нь тарихаасаа илүү ургуулах нь чухал болохыг харуулж байгаа юм.

Иймээс мод тарьж, ургуулахтай холбоотой арга техник,  гэр хорооллын гудамжийг цэцэрлэгжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаасаа “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат танилцууллаа.

Тэрээр Дархан хотод гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан хэд хэдэн гудамжийг моджуулж, цэцэрлэгжүүлсэн “Шинэ хашаа” төслийг санаачилж “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ыг байгуулж  тэргүүнээр нь ажиллаж буй юм.

Түүнчлэн  МБОИЗ-ийн гишүүн байгууллага Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, докторант Р.Баянбилиг нарын мэдээллийг уншигчддаа хүргэж байна.

Г.Ганбат нь Дархан-Уул аймагт “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлжээ.

Тэрбээр 2013 онд Дархан-Уул аймагт уг төслөө эхлүүлэхээр зорьж гэр хороололд байж болох хамгийн том асуудалтай гудамжийг сонгосон байна. Гэхдээ иргэд хашааг нь татна, мөнгө авч мод ургуулна гэхээр дургүйцэн хүлээн авчээ. Энэ үед тус төслийнхөн иргэдтэй уулзаж тавхан метр нарийхан гудамжтай, шороо тоос, тортогтой хэвээрээ байвал ирээдүйд эрүүл мэндээрээ ч хохирно, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь ч унана, 20 жилийн дараа ч гэсэн энэ янзаараа л байх болно, өөрсдийн ухамсар хандлагаас бүх зүйл хамаарна гэдгийг ярилцаж ойлголцож үр дүнд хүрэв. Гэр хорооллын хүүхдүүд гэхээрээ яагаад шороон дунд тоглож өсөх ёстой гэж. Энэ санаа ч тэднийг хөдөлгөх шалтгааны нэг болжээ. Харин өдгөө Дарханы гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан гурван гудамжийг моджуулж чаджээ. Ингэж моджуулах ажилд нэг айл дунджаар 150-200 мянган төгрөг зарцуулсан байна. 

Үр дүнд нь 1000 орчим мод Дарханы гудамжинд саглайж буй. 300 метр урттай анхны гудамжийг моджуулах ажлыг иргэдийн өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш  хийсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “Энэ ажилд иргэдийн оролцоо, ухамсар маш чухал юм шүү. Моджуулсан гудамж маань гэхэд анх таван метр л байсан юм. Иргэд өөрсдөө газраа чөлөөлөн хашаагаа татаж 12 метр болгосон юм шүү. Ингэснээр хашааны гадна талаар мод тарих боломжтой болсон. Одоо ургуулсан модоо өөрсдөө арчлан амжилттай ургуулж байна. Бид жишиг, жишээг заавал холын Швейцараас хайх хэрэггүй. Энүүхэнд Хөвсгөл аймгаас, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас жишээ авч болно шүү дээ” гэлээ. Ухаан сэтгэлгээндээ ойлгож,  хамтдаа зүтгэж чадвал юм бүхэн боломжтойн жишээ энэ юм.

Энэ тухайгаа “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат “Нэгдүгээр гудамжны ахлагч Төмөрбат ах бүх модыг өөрийнхөө гараар нэг бүрчлэн тайрч, харуулдаж өгдөг. Гудамжинд тарьж байгаа модоо Ухнаа гуайгаас эхлээд маш хямдаар худалдаж авдаг байсан юм. Харин гурав дахь гудамжиндаа тарихад бүгдийг нь бидэнд үнэгүй хандивласан шүү. Гудамжны иргэдээс гадна Солонгосын Сөүлийн, Инчеоны, Чоннамын гээд Төрийн өмчит их, дээд сургуулийн оюутнууд зун болгон бүх зардлаа өөрсдөө дааж ирээд,мод тарих бүтээн байгуулалтад хандив өгч оролцдог.  Мод тарьсан айлууд одоо хашааныхаа нүүрийг өөрчилж байна. Энэ бол зөвхөн мод тарина гэдэг зөвхөн нэг удаагийн ажил биш сэтгэлгээний хувьсгал байсан” хэмээн ярьлаа. Түүнчлэн хамт мод тарьж хотын хоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулж яваа эдгээр хүмүүсийн заримтай нь уулзсан юм.

 Дархан-Уул аймгийн XV хорооны иргэн  С.Магнайцэцэн ярихдаа “Бидэнд анх Ганбат дарга санал тавьснаар эв хавгүй байсан  гудамжаа тэгшилж мод тарьж эхэлсэн. 10 өрх нийлж 150 мянган төгрөгийн хандив босгож хайс барьж модоо тарьсан. 2014 онд би арван зулзаган мод тарьж байсан. Одоо мод маань надаас өндөр болж бүдүүрсэн. Усалгаа их шаарддаг. Хашааны гадна талдаа замаа дугуйлж  тарьсан болохоор үзэмжтэй сайхан харагддаг. Энэ замаа чулуун зам болгохоор хандив цуглуулж байна. Япон хүн ирж туршлага судалж байсан. Айл бүрээс 50 мянган төгрөг хурааж камержуулсан. Зун ногоороод сайхан харагддаг” гэж байлаа.

Мөн хашааныхаа урдуур хайс хийж мод тарьсан тус багийн II гудамжны н.Базарсүрэн ярихдаа “ Гурван жилийн өмнөөс энэ ажлыг хийсэн. Би энд есөн мод тарьсан. Салхин талд нь бургас тарьсан их нөмөртэй байдаг. Бүгдийг Ганбатынхаа заавраар тарьж ургуулсан. Агч мод гурав, зургаан бургас тарьсан. Хашаагаа тойруулаад блокоор хашаа хийсэн чинь модны цэцэг нь үхээд байсан. Тэгсэн блок хэт халахаараа үхүүлдэг юм билээ. Одоо хашаа дээгүүрээ мөлхөө цэцэг тарих гэж байгаа. Энүүгээр явсан хүмүүс танай хашаа ямар гоё болсон юм бэ гээд л ирж үзэж туршлага судалдаг. Энэ төсөл маш өгөөжтэй, үр дүнтэй байгаа. Ах нь бас хашаандаа ногоо тарьдаг. Цаашид улам гоё болгоно” хэмээн урам зоригтой ярьж байсан юм. Түүнчлэн Ухнаа гуай гэргийтэйгээ жимсний мод тарьсан байв. Энэ тухай дараа танилцуулах болно. Төсөлд хамрагдсан хүмүүс тарьсан мод, хашаагаа харж улам их урам орж өөрсдөө шинийг санаачлан олон ажлыг хийхээр болж байгаа хэмээн төслийн удирдагч ярьж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.1  БААСАН № 86 (6311)

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

1 цаг 8 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

2 цаг 20 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

2 цаг 25 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

2 цаг 36 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

2 цаг 39 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

6 цаг 56 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

10 цаг 7 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

10 цаг 12 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

10 цаг 17 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

10 цаг 22 мин