Иран ураны баяжмалаа дахин үйлдвэрлэнэ

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ираны ерөнхийлөгч Хасан Рохани Исламын бүгд найрамдах улс, дэлхийн хүчирхэг орнууд 2015 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн амлалтаа биелүүлэхгүй бол ураны баяжмалын үйлдвэрлэлээ дахин сэргээнэ гэж мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлээ АНУ гэрээнээс гарснаас хойш жилийн дараа хийсэн байна. Мөн телевизэд өгсөн ярилцлагадаа Хасан Рохани гэрээнд гарын үсэг зурсан Их Британи, Франц,ОХУ, БНХАУ, Герман оронд банкны салбараа хамгаалах, Ираны газрын тосыг худалдахыг хориглосон АНУ-ын хоригийг эсэргүүцнэ гэж амласнаа биелүүлэхэд 60 хоногийн хугацаа өгсөн гэж дурджээ. Ираны Засгийн газар цөмийн гэрээнд гарын үсэг зурсан орны Элчин сайд нарыг шилжүүлснээс гадна  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай 2015 оны долдугаар сард байгуулсан гэрээнд багтсан  зарим амлалтаасаа татгалзана гэж Ираны “IRIB” телевиз мэдээлсэн байна. Түүнээс гадна  Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлбэл Иран шийдвэртэй хариу өгнө гэж сануулжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.9  ПҮРЭВ  №96  (6063)  
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06