Бөөгийн бизнест хяналт тавьж, захуудад шалгалт хийнэ

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Манай оронд нэн ховор буюу улаан номонд орсон 26 ан амьтан байдаг. Сүүлийн жилүүдэд тэдгээр амьтан цөөрсөөр байгааг олон судалгаа харуулж байна. Үүний шалтгаан нь ашиг хонжоо олох зорилгоор хууль бусаар эдгээр амьтдыг агнах, эд эрхтэнийг нь хил дамнуулан зарах гэмт хэрэг ихэссэнтэй холбоотой юм.  Энэ талаар өчигдөр АНУ-ын Элчин сайдын яам,  Мөрдөн байцаах алба, Хил хамгаалах ерөнхий газар, МХЕГ, Байгаль зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэг хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Олон  улсын судалгаагаар дэлхий дээр хууль бусаар их хэмжээний мөнгө олдог гэмт хэргүүдээс дурдвал хүний наймаа, хар тамхины хэрэг тэргүүлж байна.  Түүний дараагаар ховор, ан амьтны түүхий эдийг худалдан борлуулах гэмт хэрэг ордог аж.  Энэ төрлийн худалдаа наймааг хууль бусаар эрхэлдэг хүмүүс жилд зургаан тэрбум орчим ам.доллар олдог гэсэн судалгаа байна. Дэлхийд байдаггүй, нэн ховор амьтад манайд байдаг учраас Монгол Улс зүүн өмнөд Азид энэ төрлийн гэмт хэргийн экспортлогч орон болоод байгаа ажээ.  Түүнчлэн бөөгийн хэрэгсэл хийх, өвчин илааршуулахад ашиглах гэх мэт иргэд мухар сүсэгт автан ховор ан амьтны эрхтэнийг худалдан авч байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болжээ.  Судалгаагаар бөөгийн иж бүрэн өмсгөлд 35-40 ширхэг амьтны эд, эрхтэн, арьс, эвэр ордог байна. Тэгвэл манай улсад бөөгийн 120 гаруй байгууллага, 25 мянга бөө байдаг байна. Тиймээс хуулийн байгууллагууд эхний ээлжинд бөөгийн “бизнес”-т арга хэмжээг авч, томоохон зах худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийхээр болжээ. МХЕГ-ын Байгаль орчны хяналтын газрын дарга Н.Батбаяр “Өнгөрсөн онд хууль бусаар ан амьтан агнасан 145 зөрчил гарсан. 75 ангийн буу, 145 хавх, завь бусад ан авлах хэрэгслийг  хураан авч 23 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн хэргийг шүүх хурлаар тасалсан. Энэ нь зөвхөн илрүүлсэн л гэмт хэрэг юм. Үүнээс далдуур илрүүлээгүй гэмт хэрэг олон байна.  Одоо хяналтын цэгүүдийг чангатгах, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийхээр болсон. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, хууль тогтоомжийг иргэдэд таниулахаар төлөвлөж байна” гэсэн юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр хууль бус ан агнуурыг хэрхэн таслан зогсоосон, багасгасан талаар АНУ-ын WCI төслийн төлөөлөгчид туршлагаасаа хуваалцсан.  Тэдний зүгээс энэ төрлийн гэмт хэргийг багасгах стратегийн боловсруулалтад хамтран ажиллаж байгаа аж. Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь мэдээж төв суурин газарт  бус хээр зэлүүд газар гардаг учир 90-100 хувийн  нууцлалтай үйлдэгддэг гэмт хэрэг гэдгийг онцолж байв. Эдгээрээс хамгийн их өртөж байгаа нь саарал чоно, цоохор ирвэс, бөхөнгийн эвэр, баавгайн савар, доньд, хүдрийн заар зэрэг таван амьтан нь хууль бус худалдаа, агнуурт өртөөд байгаа байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн сарын 25-ны өдөр 205 ширхэг чонын арьсыг нүүрс тээвэрлэдэг ачааны машинд нуун БНХАУ-ын хилээр гаргах гэж байгаад баригджээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард цоохор ирвэсний арьсыг худалдаалах гэж байгаад баригдсан байна. Дан ганц монголчууд ч гэлтгүй арабууд шонхор шувууг онгоцоор хөөж бариад олноор нь ачаад явсан хэрэг хүртэл гарсан байна.  Мөн техник технологи хөгжихийн зэрэгцээ нисдэг камераар ховор амьтдыг тандан, байршлыг нь тогтоон агнах явдал ихэсчээ.  Иймээс  ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг орон даяар  зохион байгуулан хүрээлэн буй орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг багасгах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгохоор ажиллаж байгаа гэдгийг албаныхан дурьдаж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.9  ПҮРЭВ  №96  (6063)
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06