ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэг чиглэл өгөв

2019-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан  Аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр уулзаж, үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны  газрын дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Харин Аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газрын дарга нар  цаг үеийн болон тулгамдсан асуудлаа салбарын сайдад уламжлав. Тухайлбал  газар тариалангийн техник тоног төхөөрөмж, хүлэмж,  ХХААГ-ын орон тоо бүтэц, мэргэжлийн боловсон хүчин,  ажлын байрны урсгал засварын зардал, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлэх дэмжлэг, худаг гаргах төсөв, үлийн цагаан оготнотой тэмцэх, ноос болон арьс ширний урамшуулал, ЖДҮХС-ийн зээл олголт, малын сэг зэм устгах, малын угаалга  хийх асуудлыг хөндсөн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Оготнотой тэмцэх асуудал анхаарал татаж байна. Одоо байгаа боломжоо бүрэн ашигламаар байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр сэргээн засах, онгоц, байшинд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулахад санал нэгтгэж, бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн журам шинэчлэгдээд гарч байна. Нийт 47 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 21 тэрбум төгрөгийг аймгуудад хэрэгжих төсөлд өгнө. Салбар яамны санхүүгийн байдалд хүнд байна. Яамны хэмжээнд 500 тэрбум төгрөгийн авлагатай. 300 тэрбум төгрөгийн өглөгтэй. Цаашдаа бид байнгын харилцан мэдээлэлтэй, видео хурлаа хийж ажиллана” гэдгийг онцлов.
Эх сурвалж: mofa.gov.mn
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06