Ажлын хэсэг: Дубайн гэрээг хүчингүй болгоно

2019-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. Тэгвэл тэд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээ гишүүдэд тараасан юм. Түүний өмнө ажлын хэсэг дүгнэлтээ ҮАБЗ-ийн гурван гишүүнд танилцуулахаар өгсөн байдаг. Тэгвэл өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах байсан ч гишүүд хойшлуулсан. АТГ, Аудитын газар зэрэг байгууллагуудын шалгалтын дүнг нэгтгэж ирэх долоо хоногт танилцах юм. Ажлын хэсгийн зарим дүгнэлтийг хүргэхэд -Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай. -Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна. ”Оюутолгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын Эдийн засаг дахь татварын ачааллаас тав дахин бага. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулсан. -Цаашид Оюутолгой төслөөс Монгол Улсын татвар, төлбөр, хураамж, шимтгэл болон бусад хэлбэрээр хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх. -Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан гэдгийг дурьджээ. Эх сурвалж:www.polit.mn
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06