Виртуал орон зайнаас хүүхдийг хамгаалах шийдэл буюу хорих бус хянах механизм

2018-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Албан ёсны тодор­хойлолтоос харвал цахим орчин гэдэг нь интернэтэд суурилсан орон зай, цаг хугацаанаас үл хамааран, мэдлэг мэдээлэл олж авах, солилцох, харилцаа холбоо үүсгэх боломж  бүхий виртуал орон зай гэжээ. Харин энэ орон зайд монголчуудын байр суурь ямар байгааг өнгөрсөн жил 1.7 сая байсан Facebook-ын  хэрэглэгч энэ оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 сая болж өссөнөөс харж болно. Өөрөөр хэлбэл, монголчууд өдөрт 77 минутыг интернэтэд өнгөрүүлж байгаа нь бусад орны дундаж буюу 53 минутаас их байгаа аж.

Харин виртуал орон зай дахь монголчуудын хэтийдсэн хэрэглээний сөрөг нөлөөнд хүүхдүүд автаж, эрсдэж байгаа нь нийтийг түгшээж байна. Тэр дундаа өсвөр насныхны цахим орчны хэрэглээ “улаан зураас”-ыг давж аюултай түвшинд хүрсэн нь олон талын гарц шийдэл, оновчтой бодлого нэхсээр өдийг хүрлээ. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монгол Улсад 10-аас дээш насны гурван хүүхэд тутмын нэг нь фэйс­бүүк хэрэглэдэг.  Фэйс­бүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47 хувь нь хоёр  ба түүнээс дээш хаягтай. 46.4 хувь нь админ эрхтэй байгаагийн 37.3 хувь  сөрөг сэтгэгдэл бичдэг. Үүний 17 хувь нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан. Дөрвөн  хүүхэд тутмын нэг нь  интернэт хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулсан  судалгааг  өнгөрсөн онд хийснийг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газраас өглөө.

Харин СЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй  хүүхдийн 82.3 хувь нь  хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг гэсэн гэр бүлийн буруу хүмүүжилтэй холбоотой байгаа юм. Чухам эндээс л эцэг эхчүүд хүүхдэдээ тавьдаг анхаарал халамж, хяналт хэр байгаагаа ухамсарлах байх.

Тэгвэл цахим орчны замбараагүй, хяналтгүй мэдээлэл дунд “живсэн”, донтсон, зөв, буруу салаа замын уулзвар дээр ирчихээд байгаа хүүхдээ хэрхэн хянаж аврах вэ гэдэгт төрийн бодлого болоод эцэг эхчүүдийн ойлголт, хандлага, мэдлэг хамгийн чухал байгаа юм. Ялангуяа, эцэг эхчүүд хүүхдээ гэмт хэрэг, эрсдэлээс хамгаалахын тулд компьютерт цагийн хязгаарлалт, вэб шүүлтүүрийн программ (software filter), үйлдлийн системийн тохиргоо хийх мэдлэг мэдээлэлтэй байх ёстой юм байна. Бусад улс орны туршлага, дэлхий нийтийн чиг хандлага ч хүүхдийн цахим орчныг хатуу чанд хорьж, хязгаарлах биш хянах тал руу явж байгааг мэдээлэл холбооны мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, хүүхдээ өдөрт хэдэн цаг дэлгэц ашиглуулах, сөрөг, садар самуун сурталчилсан мэдээллийг хүлээж авахгүй байх гэхчлэн вэб шүүлтүүрийн программаар хяналт тавих нь хамгийн зөв, үр дүнтэй арга юм.

ОУЦХБ (ITU)-с хүүхдийг насны ангиллаар хувааж  интернэт ашиглах зөвлөмж гаргажээ. Цахим орчин, дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагийн хязгаарыг 5- 7,  8-12,  13-17 нас гэж хуваасны дотор 0-4 насны хүүхдэд цахим орчинг хориглох, 5-10 насны хүүхдэд өдөрт  нэгээс бага цаг, 11-18 насны хүүхдэд өдөрт хоёроос бага цаг дэлгэцийн өмнө өнгөрүүлэх стандарттай бай­даг аж. Мөн олон улсын байгуул­ла­гуу­даас хүүхдийн ца­хим хэрэглээнд хяналт тавих талаарх зөвлөмж, санаач­лагад томчууд өөрсдөө мэдлэг ойлголттой байж,  зөв үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхэдтэйгээ хориглосон биш зөвлөсөн хандлагаар цахим орчны талаар илэн далангүй, нээлттэй ярилцах, хүүхдэд хэрэгтэй болон аюултай агуулга бүхий цахим хуудсуудын талаар мэдлэг ойлголтыг өгөх. Түүнчлэн үйлдлийн систем болон ухаалаг хэрэгсэлд байдаг насны хязгаар тогтоох, хүүхэд хамгаалах тохиргоонуудыг үр дүнтэй ашиглаж сурах,  хүүхэддээ олон нийтийн сүл­жээг хэрхэн зөв ашиглах талаар зөвлөгөө өгөх, эцэг эх, хүүхдийн хооронд цахим орчинг ашиг­­лах өөрсдийн гэсэн дүрэм, ойлголттой болохыг тусгасан байна.

Цахим орчноос хүүх­дүүдийг хамгаалахад ихэнх улс орон аль хэдийнэ бие даасан хуультай болсон бол манай улсад одоогоор тодорхой зохицуулалт алга. АНУ-д 1990 оны сүүлээр интернэтийн хортой контентоос хүүхдийг хамгаалах хууль, үүний дараа  хориглосон контентийн шүүлтүүрийн хууль баталсан. Италид 2017 онд  “Цахим дарамтны эсрэг хууль”, Австралид 2015 онд Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах хууль, Францад  цахим гэмт хэрэгтэй тэмцэх талаар онлайн хулгайн гэмт хэрэг үйлдвэл нэг жил хорих буюу 15 мянган паундаар торгоно. Насанд хүрээгүй хүүхдийн нүцгэн  зураг тараавал тухайн цахимыг хаалгах эрхтэй. Хаах цахимуудын жагсаалт нь нууц байна гэх зэргээр хууль эрхзүйн орчин, хариуцлагын систем тодорхой байдаг аж.

Хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн байр суурийг хүргэж байна.

Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Д.Ариунцэцэг:

КОМПЬЮТЕР ХУДАЛДАХДАА ШҮҮЛТҮҮРИЙН ПРОГРАММЫГ ҮНЭГҮЙ СУУЛГАДАГ

-Онлайн эрсдэлээс хүүхдээ хамгаалахын тулд компьютерт цагийн хязгаарлалт хий, вэб шүүлтүүрийн программ (software filter), үйлдлийн системийн тохиргоо хийх нь хамгийн зөв арга юм. Бусад улс орон иргэдэд компьютер худалдахдаа шүүлтүүрийн программыг үнэ төлбөргүйгээр суулгаж, бүх заавар тохиргоог нь суулгаж өгдөг. Харин манай улсын хувьд энэ ажлыг нэвтрүүлэх талаар программын орчуулга хийх зэргээр үе шаттай ажиллаж байна. Цахимаас хүүхдийг хамгаалах олон улсын практикт эрсдэл болон бусад ээдрээтэй асуудлын талаарх мэдээллийг  олон сувгаар дамжуулан хүргэх, Засгийн газар, байгууллага, сурган хүмүүжүүлэгчдэд эрсдэлийг багасгахад туслах практик арга замыг бий болгож, тодорхой санаачилгуудыг хэрэгжүүлэх, бий болгоход олон улсын стратегийн түнш байгууллагуудыг оролцуулах байдлаар харилцан туршлага, мэдлэгээ хуваалцдаг.

“Хамгаалах байруудын сүлжээ” хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах:

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ОНЦГОЙ ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ

-Цахим орчинд хүүх­дийг хамгаалах асуудлыг хөтөлбөр, зорилт, нөхцөл шаардлагаар бус, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болох хуулиар тодорхойлж, зохицуулах шаардлагатай. 2016 онд Хүүхэд хамгааллын хууль батлагдсан нь том алхам болсон. Энэ  хууль нь зөвхөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний дарааллыг тогтоосон үйл явц юм. Гэхдээ  цахим орчинд хүүхдийг хамгаалах нь  онцгой зохицуулалт шаардлагатай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сургуулийн захиргаанаас дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Мөн хүүхдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх шаардлага бий. Нөхөн сэр­гээх үйлчилгээ нь аливаа хүчирхийлэл, дарамтад өртсөн, бэрхшээлийг даван туулж байгаа хүүхдэд “амьдрах” ирээдүйд нь туслах, өөртөө болон бусдад итгэх итгэлийг дахин бий болгох, одоогийн болон шинээр амьдрах орчинд дасан зохицох, бие даан амьдрахад нь туслах зорилготой бүх төрлийн үйл ажиллагаа багтдаг.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Энхтуяа:

ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЛЭГИЙГ СУРГУУЛИАР ДАМЖУУЛАН ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Үндэсний хэмжээнд анх удаа хийсэн өсвөр үе цахим хэрэглээ судалгаанд 11-17 насны 2240 хүүхдийг хамруулахад 92 хувь  нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан. Тэдний 11 хувь нь өдөрт дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж интернэт ашигладаг гэсэн байна. Гэтэл Европт 25 залуугийн нэг  нь интернэтэд холбогдоогүй,  африкт таван залуу тутмын гурав нь холбогдоогүй байдагтай харьцуулахад монгол хүүхдүүдийн цахим хэрэглээ дэлхийн хөгжингүй орнуудаас дээгүүрт байна. Мөн Хүүхдийн тусламжийн 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирэх дуудлага 2016-2017 онд 278 хувиар өссөн. Хүүхдүүдийн цахим хэрэглээний судалгааны дүнгээс харвал цахим орчны зохистой хэрэглээний мэдлэгийг сургуулиар дамжин олгох шаардлагатай. Европт гэхэд ЕБС-ийн программд оруулсан байдаг. Учир нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан сурсан гэж хариулсан бол 38 хувь нь найз нөхөд, 11 хувь нь эцэг эх, дөрвөн хувь нь хичээл дээр гэж хариулсан байна. Мөн  гар утасны дугаарын 35 хувь  нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 9 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

17 цаг 30 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 42 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 42 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 42 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин