Монголын сэтгүүлчид Эрхүүд

2026-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотно гадаадын орос хэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулсан олон улсын боловсролын хөтөлбөр “Шинэ медиа сургууль”-д оролцохоор очсон байна.

Наймдугаар сарын 22-ныг хүртэл “Комсомольская правда”медиа группийн Эрхүү дахь салбар дээр оролцогчид лекц, мастер-класс, дадлага сургалт, холбооны болон бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаатай танилцах зэргээр боловсролын баялаг хөтөлбөрт хамрагдана. Түүнчлэн хөтөлбөрт орон орны хамт олонтой мэргэжлийн туршлага солилцох, “Олон улсын харилцааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах юм.

Сэтгүүлчид Эрхүү хотын түүхийн төв, “Ангара” мөс хагалагч хөлөг онгоц, «Тальцы» архитектур-угсаатны музей, Байгалийн шинжлэх ухааны академийн Байгаль орчны музей, Молчанов-Сибирский, Распутин нэрэмжит номын сангууд, мөн Байгал нуураар аялах болно.

“Шинэ медиа сургууль” нь “Орос ертөнцийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд “Русский мир” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Төсөл нь гадаадын орос хэлээр явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн юм.

Тодруулахад, Улаанбаатар дахь Русский дом нь Монголын сэтгүүлчдэд зориулсан тус төвийн түүхэн дэх анхны орос хэлний тусгай курс амжилттай дуусгасан билээ. Төслийг Томскийн Политехникийн Их Сургууль, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоотой хамтран Хамтын ажиллагааны замналын хүрээнд хэрэгжүүлж, Улаанбаатар дахь Оросын Домын 50 жилийн ойд зориулсан арга хэмжээний нэг байсан.

Гурван сарын хугацаанд Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид орос хэлийг хосолсон (хибрид) хэлбэрээр судлав. Сургалтын дүнд оролцогчид Томскийн Политехникийн Их Сургуулийн мэргэжил дээшлүүлсэн тухай сертификатыг хүлээн авсан билээ.

Уг сургалтыг төгссөн сэтгүүлчид дараагийн шат болох Орос улсад зохион байгуулагдаж буй “Шинэ медиа сургууль” олон улсын боловсролын хөтөлбөрийн оролцогчид болж байгаа юм гэж Улаанбаатар дахь Русский дом мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21