“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

2026-08-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯР

 

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрээ хийсэн. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс гадаад, дотоодын шинжээчид олон булхай илрүүлсэн. Гэсэн ч “Рио Тинто” тэр бүх булхай, луйврын шинжтэй заалтуудыг засахыг хүсдэггүй нь тэдний үйл ажиллагаанаас тодорхой харагддаг. Мөн өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад нээлттэй зарладаг санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд тус компанийн орлого нь огт нийтлэгддэггүй тухай шинжээчид, эдийн засгийн мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Тэр нь энэ жил дахиад давтагдаж байна. Учир нь “Оюу толгой” компани 2026 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа нийтэлсэн ч тэнд орлого нь тусгагдалгүй үлджээ.

Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд асан, хуульч Б.Солонгоо “Маш их ажил хийж буй мэт нийгмийн хариуцлагын олон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл оруулсан мэт боловч харамсалтай нь хамгийн чухал үр дүн, санхүүгийн үзүүлэлтээ тайлагнасангүй. Тухайлбал, зэсийн баяжмал экспортлоод ямар хэмжээний орлого олж, олборлолтын үйл ажиллагааны зардал гаргаж, хэдэн төгрөгийн ашигтай ажилласнаа тас “нуужээ”. Зэсийн баяжмалын экспортын мэдээлэл, олон улсын шинжээчдийн тооцооллоор 2026 оны хоёрдугаар улирлын борлуулалтын орлого хоёр тэрбум ам.доллар буюу 7.6 их наяд төгрөг давсан. 2026 оны эхний хагаст нийт орлого нь дөрвөн тэрбум ам.доллар буюу 15.2 их наяд төгрөг хүрсэн тооцоолол мөн гарсан байна. Энэ бол манай улсын одоо байгаа валютын нөөцийн 50 хувь. Гэтэл “Оюу толгой” компанийн орлого арилжааны банкуудаар дамждаггүй, гадаад улс дахь банкны данс руу шууд ордог. Манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэггүй. Нээлттэй мэт боловч хаалттай компани яагаад орлогоо тайлагнахгүй байна вэ? Бид энэ төсөлд 34 хувийг эзэмшдэг. “Рио Тинто” монголчууд биднээс олж байгаа орлогоо хүртэл “нуух” нь хэр зохистой вэ” хэмээжээ.

Ер нь бол Монгол Улсын АҮЭБЯ, АМГТГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д “Оюу толгой” ХХК-ийн санхүүгийн тайлангаар хүргэгддэг мэдээлэлд орлого гэх тоо нь дурдагддаг ч түүнээс давсан зардал, зээлийн хүү зэргийг танилцуулж иржээ. Тухайлбал, 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд “Тус компанийн нийт хөрөнгийн хэмжээ 18.4 тэрбум ам.доллар, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 17.8 тэрбум ам.доллар, эргэлтийн хөрөнгө 542.7 сая ам.доллар байна. Жилийн эцсийн байдлаар нийт өр төлбөр 19.6 сая ам.доллар байсан. Үүнээс урт хугацаат өр төлбөр 18.8 тэрбум ам.доллар, богино хугацаат өр төлбөр 711.9 сая ам.доллар байна. 2024 онд борлуулалтын орлого 2.18 тэрбум ам.доллар, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1.11 тэрбум ам.доллар, нийт ашиг 946.9 сая ам.долларт хүрсэн. Гэвч ерөнхий болон удирдлагын зардал 603.4 сая ам.доллар, санхүүгийн зардал 1.63 тэрбум ам.доллар, тайлант жилийн цэвэр алдагдал 1.26 тэрбум ам.доллар байна. Мөнгөн гүйлгээний тайлангаар үндсэн үйл ажиллагаанаас 599.2 сая ам.долларын цэвэр мөнгөн урсгал бий болсон. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд 1.3 тэрбум ам.доллар зарцуулсан. Хувь нийлүүлэгчдээс 801 сая ам.доллар, гуравдагч талаас 70 сая ам.долларын нэмэлт санхүүжилт авч ахлах эрэмбийн зээлийн хүүд 483 сая ам.доллар төлсөн. Ногдол ашиг хуваарилаагүй” гэсэн байна. Мөн 2025 оны үйл ажиллагаа санхүүгийн тайландаа “Нийт хөрөнгийн хэмжээ 20.4 тэрбум ам.долларт хүрсэн. Жилийн эцсийн байдлаар нийт өр төлбөр 20.5 тэрбум ам.доллар, эздийн өмч 167.8 сая ам.доллар байна. Тус онд компанийн борлуулалтын орлого 4.99 тэрбум ам.доллар, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1.67 тэрбум ам.доллар, нийт ашиг 3.07 тэрбум ам.долларт хүрсэн. Гэхдээ ерөнхий болон удирдлагын зардал 347.8 сая ам.доллар, санхүүгийн зардал 1.67 тэрбум ам.доллар, тайлант жилийн хүү, татвар, элэгдлийн өмнө ашиг 3.47 тэрбум ам.доллар байна. Нийт өр төлбөр 20.5 тэрбум ам.доллар, үүнээс хувь нийлүүлэгчдийн зээл 12.5 тэрбум ам.доллар, төслийн санхүүжилтийн зээл 1.6 тэрбум ам.доллар, урьдчилгаа төлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.доллар, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт 0.07 тэрбум ам.доллар, үндсэн зээлийн төлөлтөд 476 сая ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 562 сая ам.доллар, ногдол ашиг хуваарилаагүй” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
2
1
10
0
2
Ддд
Хаха тэнэг юм нийтэлдэг сайт вэ, зориуд ингэж худал мэдээлэл тараагаад байдаг юм уу?
Хурал хуй, наалам хийгээд л тэнэгтээд бх юм. ОТ асуудлаа шийдээч дээ.
Гадна дотны өлөн хулгайчууд аргагүй л даам юмаа. Эзэнгүй төр засагтай улсад хулгайчууд л
Tumur
ХӨӨХӨӨС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ!!! рио тинто-гээч нь гадаадын түрэмгийлэгч !!!- УСТГАХ!!!
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

5 цаг 57 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

6 цаг 0 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 19 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

8 цаг 23 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

8 цаг 50 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

14 цаг 27 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

14 цаг 27 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

14 цаг 27 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

14 цаг 27 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25