Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

2026-08-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

-Гэрээ, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалах нь хөрөнгө оруулалтын орчны нэг хэсэг-

 

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүлээж авчихаад байна. Ийм үед Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бизнесийн орчныг сайжруулах талаар ихээхэн ярьж байна. Хөрөнгө оруулагчийг татах тухай ярихаас гадна Монголд хөрөнгө оруулж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй хүн, аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалж чаддаг байх нь түүнээс дутахгүй чухал болж байгааг сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдал харуулж байна. Дорнодод болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Уул уурхайн сайд Г.Дамдинням хүртэл байр сууриа илэрхийлж, хууль хяналтын байгууллагууд ажлаа хуулийн дагуу хийх ёстой гэдэг санаагаа хэлсэн байна.

Дорнодод газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компани, иргэдтэй холбоотой асуудлаас өмнө Төв, Өвөрхангай, Дундговь зэрэг аймагт шонхор бариг отог байгуулсан араб иргэдтэй холбоотой зарим иргэн лайв хийж, цахим орчинд мөн л хоёр талцсан маргаан болсон. Шонхор тойрсон асуудал бол жил бүрийг энэ үед гарч ирдэг сэдэв. Энэ жил ч хүүхдийн эрх, шонхор барих үйл ажиллагаа, мөнгө төгрөгтэй холбоотой гэх мэт олон янзын мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Эхнээсээ төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд шалгаад зөрчлийг дүгнэлт гаргаад, бас хяналт тавьж ажиллаж байгаа гэдгээ мэдээлсэн байна билээ.

Ер нь бол хууль зөрчсөн аливаа үйлдлийг шалгаж, холбогдох хариуцлагыг тооцох нь төрийн үүрэг. Зарим отог дээр гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлжээ. Хэрэв хууль зөрчсөн бол төрийн хяналт шалгалтаар тогтоож, хариуцлага хүлээлгэх ёстой. Харин хууль ёсны үйл ажиллагааг нотлогдоогүй мэдээлэл, дарамт шахалтаар зогсоох нь өөрөө хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.

Идлэг шонхор барих, тээвэрлэх, хилээр гаргах үйл ажиллагаанд зөвшөөрөл, гэрээ, квот, төлбөр хураамж зэрэг тодорхой шаардлага тавигддаг. Төрийн байгууллагын зөвлөмжид ч зөвшөөрөл, орон нутгийн гэрээ, бүртгэл, акт, байгаль орчны шаардлагыг мөрдөхийг тодорхой заасан байдаг.

Тиймээс энэ асуудлыг “шонхор хамгаалагчид” болон “шонхор баригчид” гэсэн хоёр талын зөрчил болгон харахаас илүү хууль хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг үндсэн асуултаар авч үзэх нь зүйтэй.

Нөгөө талаас Монгол Улсад хууль ёсоор оршин сууж, гэрээ, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн аюулгүй байдал, нэр төр, хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь мөн төрийн үүрэг гэсэн үг. 

Шонхорын асуудал дээр ч энэ зарчим л үйлчлэх ёстой. Хэн нэгэн хууль зөрчсөн бол үндэс угсаа, иргэншил, хөрөнгө мөнгө, албан тушаалаас үл хамааран хариуцлага хүлээх ёстой. Харин хууль зөрчөөгүй бол мөн л үндэс угсаа, иргэншил, хөрөнгө мөнгө, албан тушаалаас үл хамааран эрх нь хамгаалагдах ёстой.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдаа хамгаалж чаддаг улс байх шаардлагатай. Үүний үндэс нь тусгай хамгаалалт бус, хууль дээдлэх зарчим юм. Иймээс шонхорын отогтой холбоотой асуудлыг “гадаадынхны талд уу, монголчуудын талд уу” гэсэн өнцгөөр бус, “хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаалалт” гэсэн зарчмаар авч үзэх нь зүйтэй.

Энэ бол зөвхөн нэг отог, нэг хэсэг гадаадын иргэний асуудал биш. Монгол Улс хөрөнгө оруулагчдаа хэрхэн хамгаалдаг, гэрээгээ хэрхэн сахидаг, хууль хүн бүрт адилхан үйлчилдэг эсэхийг харуулах нэг жижиг боловч анхаарал татахуйц жишээ юм.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21