“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

2026-08-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нөлөөтэй явсан “Сахал” Д.Эрдэнэбилэг “Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн хүсэслтийг шүүхэд гаргаж, гурван тэрбум төгрөгийн барьцаа тавиад 2023 оны хоёрдугаар сарын 9-д Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Тэрээр яг гурван жил зургаан сарын дараа, 2026 оны наймдугаар сарын 9-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг “Сингапурт голдуу амьдардаг” гэх мэдээлэл байдаг. Гэхдээ тэрээр Солонгосоор дамжин KAL-аар иржээ.

Тухайн үед түүнийг АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Гэхдээ түүнийг эзгүй байсан гурван жил гаруйн хугацаанд буруутгаж байсан зарим асуудал нь тухайн үеэс өөрөөр эргэсэн гэхэд болно. Лав “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авсан нь зөв байсан гэдэгтэй монголчууд нийтээрээ санал нэгдсэн. Харин 49 хувийг худалдаж авахдаа хийсэн санхүүгийн схем нь хууль шүүхийн байгууллагаар хэрхэн шийдэгдэхийг хэлж мэдэхгүй юм. Түүнээс гадна, 2016 оноос хойш Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” хэмээн зарлаж, олон асуудлаар эрүүгийн хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн. Тэр үед нь тэрээр гадагш ниссэн. Харин өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Д.Эрдэнэбилэгээр жишээлдэг байсан “Монголын эзэд” Монголд жинхнээсээ бий болсон. “Сахал” гэдэг шиг Баясаа, Ожи, Батаа гэдэг улс төр, бизнес, хууль хяналтынхны “ханлиг” үүсгэсэн бүлэглэлийн эзэд бий болсон. Тодруулбал, бас нэг банкны эзэн байсан нөхөр орохгүй төсөл тендергүй болж, төмөр зам, цахилгаан станц, тэр байтугай хавдрын эмнэлгийн тендерийг хүртэл хамдаг болсон. Зөвхөн төмөр замын тендерээс л гэхэд улс төр, төрийн албан тушаалтнуудад сая сая долларын авлига өгсөн байж болзошгүй асуудал нь олон нийтэд ил болоод байна. “Одоохондоо хууль хяналтынхан шууд “гар хүрч” чадахгүй байгаа ч шлгаж эхлэх нь цаг хугацааны асуудал” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Мөн УИХ-аар стратегийн орд гэж тогтоосон Тавантолгойн ордын өрөм шахуу хэсгийг хувьдаа авч, түүнийгээ буцааж өгөхгүйн тулд “улс төрийн тэмцэл” хийсээр өөртөө авч үлдсэн. Давраад олон зуун тэрбумын АМНАТ хөнгөлүүлж, эрчим хүчний томоохон төсөлд гарын үсэг зурахад бэлдэж байгаа сураг дуулдаад эхэлсэн. Түүнчлэн шатахууны бизнес дээр бараг л монопол үүсгэж, агуулах савныхаа зардлыг Хөгжлийн банкаар төлүүлсэн бизнесмэн бас төрсөн.

Нөгөөтэйгүүр, Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, бусад хоёр үйлдвэрийн хувьчлалтай холбоотойгоор буруутгаж, тэр байр суурьтаа хатуу байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө огцорсон. Гэхдээ тэрээр Монголдоо байж, улс төрийн идэвхтэй байгаа тухай мэдээллүүдийг эх сурвалжууд хүргэсээр байна. “Энэ сарын сүүлчээр COP17 дуусаж, улс төрийн үйл явдлууд эрчимжинэ” гэх хүлээлт улс төрийн хүрээнд яригдаж байна. Үүнээс гадна “Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирчихвэл өнгөрсөн жилүүдэд эх орноосоо ниссэн бүх хүн буцаж цуглалаа” гэлцэж байна. Энэ нь “Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд намрын улс төр хатуу бөгөөд халуухан өрнөнө” гэсэн үг. Тиймээс, “Д.Эрдэнэбилэг эргэж ирснээр Монголын улс төр хэрхэн өрнөх вэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
tuund baatar ug
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

6 цаг 0 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

6 цаг 3 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 22 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

8 цаг 25 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

8 цаг 53 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

14 цаг 30 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

14 цаг 30 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

14 цаг 30 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

14 цаг 30 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25