COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

2026-08-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэллээ. Өндөр түвшний энэхүү хурал  энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн COP17 “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая”  уриан дор цөлжилт, газрын доройтол, гангийн асуудалд дэлхий нийтээрээ шийдэл эрэлхийлнэ. Мөн бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал чуулганы гол сэдвийн нэг болж байна. Монгол Улс COP17-ийг зохион байгуулж буй нь төв болон Зүүн Азид анх удаа болж байгаагаараа онцлог. Дэлхий нийтийн анхаарал газрын доройтол, цөлжилттэй тэмцэх шийдэлд төвлөрч буй энэ өдрүүдэд Монгол Улс бэлчээрийн мал аж ахуй, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг өөрийн туршлага, тулгамдсан асуудлаа олон улсын тавцанд танилцуулах боломжийг ашиглаж байна.

 

COP17-ын хотхон: Түр байгууламжид  дэлхийн том чуулганыг зохион байгуулж байна

 

Өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан тусгай зориулалтын түр байгууламжид зохион байгуулж байна. Тус талбай нь 8-10 мянга орчим оролцогч хүлээн авах хүчин чадалтай. Хурлын үндсэн “Blue Zone” буюу Цэнхэр бүс нь  олон нийт, байгууллага, бизнесийн оролцоог хамарсан “Green Zone” буюу Ногоон бүс гэсэн хоёр байгууламжтай. Энэ удаагийн бүтээн байгуулалтын нэг онцлог нь байнгын барилга байгууламж шинээр босгохоос илүүтэй, олон улсын хэмжээний хурлын хэрэгцээнд нийцсэн түр байгууламж, дэд бүтэц, уулзалтын орон зайг богино хугацаанд цогцоор бүрдүүлсэн явдал юм. Хоёр долоо хоног үргэлжлэх хурлын үеэр зөвхөн албан ёсны хэлэлцүүлэг төдийгүй сайд нарын уулзалт, бизнесийн форум, залуучуудын форум, уугуул иргэд болон орон нутгийн иргэдийн хэлэлцүүлэг, бэлчээр ба малчдын асуудал, ус, газрын нөхөн сэргээлт, хүнсний тогтолцоо зэрэг олон арга хэмжээ нэг дор зохион байгуулагдана.

Ингэснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай хоёр долоо хоногийн хугацаанд дэлхийн улс орнуудын газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаар шийдэл эрэлхийлэх олон улсын хотхон болж байна.

 

COP17-д анхаарал татах гол төлөөлөгчид

 

Ясмин Фуад /Yasmine Fouad/НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга. Тэрээр COP17-ын гол зохион байгуулагч талын өндөр түвшний төлөөлөгч бөгөөд газрын доройтол, гангийн тэсвэржилт, ус-газрын уялдаа, санхүүжилтийг чуулганы гол асуудал гэж онцолж байна. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир  Монголын талаас COP17-ын бодлого, зохион байгуулалтыг ахалж буй гол хүмүүсийн нэг. Тэрээр газрын доройтсон экосистем, ялангуяа бэлчээр, газар тариалангийн талбайг нөхөн сэргээхэд төр, иргэд, бизнесийн хамтын ажиллагааг чухалчилж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг COP17-ыг олон улсын хамтын ажиллагаа, газрын доройтлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах чиглэлд Монголын байр суурийг илэрхийлж буй өндөр түвшний төлөөлөгч. Жаап ван Хиерден /Jaap van Hierden/НҮБ-ын Монгол дахь  суурин зохицуулагч. НҮБ-ын системийн Монгол дахь байгууллагуудын COP17-д үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааг зохицуулж байна.  197 талын Засгийн газар, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, бизнес, иргэний нийгэм, залуучууд, уугуул иргэд, малчдын төлөөлөл зэрэг ойролцоогоор 4000 гаруй төлөөлөгчид оролцож байна. COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш газрын доройтол, ган, бэлчээрийн асуудалд шууд хамааралтай олон талын оролцогчдыг нэг дор цуглуулж байгаа юм.

 

 

СОР17 гол уриа: 

“Монгол Улс сорилтоос шийдэл гаргаж хамтран ажиллахыг бүх дэлхийд уриалж байна. Үүгээрээ COP17-оор дэлхийд манлайлна”

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 152 (7894)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
good luck
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21