Гүний нөөц үү, хүний нөөц үү?

2018-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хөдөлмөрийн эдийн засагч Т.ЭНХТУЯА Уул уурхайн салбар харьцангуй хурдацтай хөгжиж эхэлсэн он жилүүдэдМонгол Улсын эдийн засгийн хөгжил эрч хүчээ авч, эдийн засгийн дундаж өсөлт 2017 онд 17.0 хувь хүртэл өсч байлаа. Гэвч, байгалийн нөөц баялаг, уул уурхайд шүтэлцээтэй эдийн засгийн өсөлт ажлын байрыг олноор бий болгож, ажилгүйдлийн түвшин тэр болгон бууруулж байсангүй. Үүнийг, эдийн засаг нэг хувь өсч байхад хөдөлмөр эрхлэлтийн төвшин хэдэн хувиар нэмэгдэж байна вэ гэдэг үзүүлэлтээр бидхэмждэг. Өөрөөр хэлбэл “хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмжийн коэффициент” буюу “employment elasticity coefficient” бидний хүсэн хүлээж буй тэр түвшинд хүрч чадаагүй. Тэгэхээр дан ганц байгалийн нөөц, баялагт тулгуурласан эдийн засаг монгол улсын ирээдүйн хувь заяаг шийдвэрлэхгүй гэдэг нь улам бүр тод харагдах боллоо.Хөгжлийн гол түлхүүр гурван нөөц дээр суурилдгийг хэн хүнгүй мэднэ. Нэгдүгээрт: хөрөнгө санхүүгийн нөөц, хоёрдугаарт: байгалийн нөөц, гуравдугаарт: хүний нөөц. Бид хөгжилд хөтөлж аваачдаг нэг зүйлийг бүрмөсөн орхигдуулсан гэж үзэж болно. Монгол Улс, хүний нөөцийн бодлогыг бараг л бүрмөсөн орхигдуулсан нь улс орны хөгжилд чөдөр тушаа болж байна. Энэ бол авъяаслаг, хурц оюун ухаантай, мэргэжлийн, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг “байх ёстой газар” нь байлгах л асуудал. Хөгжингүй орнуудын дүр төрхийг харахад, хөгжиж байгаа орноос, чадварлаг хүний нөөцийг зориуд бодлогоор “сорчлон авч” байгаа бөгөөд энэ нь нүдэнд ил харагдахгүй ч тухай орны хөгжлийн гол суурь тулгуур болж байгаа нь маргаангүй үнэн. Уул уурхайнсалбарын хөгжил бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй хөгжиж, эдийн засаг, нийгмийн амьдралд ач тусаа өгч байгааг үгүйсгэхийн аргагүй ч, энэхүү салбараас бий болсон “үр өгөөж”-ийг эдийн засгийн бусад салбарыг дэмжин хөгжүүлэх, түүний дотор манай улсын нийгэм, эдийн засгийн хөрсөнд бууж чадахуйц “Хүний нөөцийн зөв зохистой бодлого”-ыг авч хэрэгжүүлэх нь юу юунаас чухал. Хөгжиж буй орнуудын оюуны өндөр боловсролтой иргэд,ажиллах илүү сайн орчин нөхцөл хайхын хэрээр хөгжингүй орнууд руу шилжин суурьших буюу“brain drain”-ны урсгал жилээс жилд нэмэгдэж байна. Өмнөд Азиас ийнхүү дайжсан нийт иргэдийн 77 хувь нь их, дээд сургууль төгссөн хүмүүс байна. Монгол Улсад  ч гэсэн “Brain drain”-ий урсгалыг аль болох багасгах, оюуны өндөр чадамжтай, чадварлаг сэхээтнүүдээ хөхиүлэн дэмжих, ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх, ажил албан тушаалд нь ахиц дэвшил гаргахад нь дэмжин туслах хүний нөөцийн тусгайлсан бодлого яах аргагүй үгүйлэгдэж байна. Нам эвсэл, танил тал, хамаатан саданг үл харгалзан, мэргэжлийн хүмүүсийг мэргэшил, мэргэжил, ур чадвараар уралдуулж томилдог болох ёстой. Шилдэг, мэргэшсэн сэхээтнүүдийг байх ёстой газраас нь дайжуулаад байвал оюунлаг сэхээтний “хэлмэгдүүлэлт” гэхээс ялгаа юун. Энэ их шавхагдашгүй нөөцийг Төрөөс зөв залж, зөв бодлогоор дэмжиж, зоригтой алхам хийхгүй бол Монгол Улсын хөгжлийн дархлаа алдагдахад хүрч байна. Дээр дурдсан гурван нөөцтэй холбогдуулан хэлэхэд, нэгэнтээ санхүү хөрөнгө болон уул урхай эрдэс баялгийн асуудлыг эрхэлсэн яамд байж болоод байгаа юм чинь Хүний нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхдээ энэ бол Төрийн албаны зөвлөл биш. Дэлхийн зарим оронд хүний нөөцийн асуудал эрхэлсэн бие даасан яам хүртэл байдаг. Бие даасан яам байгуулдаггүй юм аа гэхэд бие даасан тодорхой бүтцээр,хүний нөөцийнхөө бодлогыг зөв зүгт залж өгөх ёстой. Гуравхан сая хүнтэй Монгол Улсаас дэлхийн сонорыг мялаасан шилдэг хүчтэй тамирчид, бөхчүүд, шатар, оюун ухаан ой тогтоолтын аваргууд төрөн гарч, оюуны өндөр боловсролтой залуучууд дэлхийн тэргүүлэх компаниудад ажиллаж чадаж байна. Тэгэхээр үндэсний дархлаа болсон монгол хүний оюуны шавхагдашгүй нөөцийг ашиглан оюуны чадамжид суурилсан хөгжлөөрөө дэлхийг дархлах цаг үе нэгэнт ирснийг сануулах юун. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 28 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 33 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 33 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 1 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин