Хөгжлийн гарцын талаар Д.Сүндийгийн хэлсэн онцлох 10 эшлэл

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Зууны мэдээ” сонины “Leaderships forum” буланд есдүгээр сарын 17-ны даваа гаригт  уригдсан “Нэт капитал” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Сүндийгийн Монгол Улсын хөгжлийн талаар хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
  1. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс хойшхи хугацаанд эдийн засгийн эргэлт саарч царцсан байдалд шилжсэнийг бид харж байна. Энэ нь шинэ төсөл хэрэгжихгүй байгаатай холбоотой. Хайгуул, судалгаа хийх боломжийг нь боомилсонтой шууд холбоотой гэж хардаг.
  2.  Гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаагийн нэг шалтгаан нь түрүүлж орж ирсэн хөрөнгө оруулагчид тухайн зах зээлийг хүмүүсийн анхаарлын төвд оруулахын зэрэгцээ өөрийнхөө ашгийг хийчихсэн байдаг. Боломж байгаа юм байна гэдэг мэдээллийн дагуу орж ирсэн дараагийн хөрөнгө оруулагчдад маш бага боломж бий учраас сэтгэл дундуур байгаа хэрэг. Энэ нь манай улсыг сонирхох томоохон хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэх шалтгаан гэж болно. Энэ тохиолдолд монголчууд юу хийх ёстой вэ гэвэл, орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах учиртай. Учир нь нэг тавагнаас бялуугаа хувааж идэх болсон нь муудалцах гол үндэс болж байна.
  3. Нийгмийн давхаргыг ялгааг баян, ядуу гэдгээр хэмждэггүй. Аливаа улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг хэсэг нь тухайн орны оюунлаг элит давхаргынхан байдаг. Гэтэл манай улсад оюунлаг элит давхарга байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн боломжоос сүүлдэж хүртсэн, тэгш бус өрсөлдөөнд оролцож буй хэсгийг өнөөгийн элит давхаргынхангадуурхаж эхэлсэн.
  4. Бид улсаа хөгжүүлнэ гэвэл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн салбарт хөрөнгө оруулалт хийж компани үүсгэн байгуулсан бол бүх зүйлийг чадвартай, мэдлэгтэй боловсон хүчнээр удирдуулах ёстой гэсэн үг. Ингэснээр хөрөнгө оруулагчийн хөрөнгө өсөхийн зэрэгцээ бизнест өрсөлдөөн бий болно.
  5. Төрийн оролцоо гэдгийг зөв талаас нь харж, ойлгох ёстой. Төр оролцохдоо бизнесийнхэнтэй зэрэгцээд компани байгуулан ажиллахыг хэлдэггүй. Харин тоглоомын дүрмийг нь тодорхой болгож, хяналт тавьж ажиллах учиртай.
  6. Төрийн данхар бүтцийг багасгах хэрэгтэй. Хүнээс хэт хамааралтай байх тусам хүнд суртал байсаар л байна. Ер нь хүнд суртал бизнесийн салбарт хүнд цохилт болдог. Тиймээс улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа бизнесийн салбарыг хөгжүүлэхийн тулд хүнд суртлыг арилгах ёстой. Үүний тулд төрийн албан хаагчдийн тоог бууруулах алхмыг хийх хэрэгтэй гэж боддог.
  7. Эдийн засагт мөнгө тасралтгүй эргэлдэж байх хэрэгтэй. Үүнд мөнгөний урсгал хамгийн чухал нөлөөлнө. Нэг хэсэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярьж бас тодорхой төслүүдийг хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ нь манай улсыг хөгжүүлэхгүй.
  8. Дэлхий нийтээр үйлдвэрлэлээс илүүтэй брэндинг зүйлд илүү анхаарлаа хандуулж байгаа. Бид чадвартай инженерүүдээ, боловсон хүчнээ ашиглан дэлхийн зах зээлд борлуулагдах боломжтой. Монголын үндэсний брэндийг бий болгохын төлөө ажиллах ёстой.
  9. XX, XXI зуунд үйлдвэрлэл эдийн засгийн хөшүүрэг байсан бол орчин цагт мэдээллийн технологид суурилсан программ хангамж илүү эрэлттэй байна. Манай залуус энэ салбарт дэлхийд танигдах хэмжээнд хүрч чадвартай болсон. Тиймээс бид энэ салбарт хүч түрэн гарч ирэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Харин үүн дээр төрийн бодлогын дэмжлэг, хөшүүрэг хэрэгтэй болно.
  10. Санхүүгийн салбарын нэг багана нь хөрөнгийн зах зээл. Харин манай улсын хувьд энэ салбар маш сул хөгжилтэй. Хөрөнгийн захад тоглогчид мөнгөө хийгээд богино хугацаанд өсгөнө эсвэл алдаж болно. Гэвч энэ шинж чанарыг нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байна гээд хаачихсан. Тэгэхээр энэ захад орж тоглох сэдэл огт төрөхгүй. Энэ мэтчилэн аливаа зүйлд таарсан дүрэм журам үйлчилж өсч, хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс бид улсын эдийн засгийг чадавхитай байлгахын тулд бизнесийн орчноо дэмжих учиртай. Үүний тулд санхүүгийн салбарын хөгжлийг зөв зарчмаар ажиллуулж, хөшүүрэгдэх хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 17 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 22 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 22 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин