Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

2026-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хороо нэр дэвшигчтэй 10 дугаар сарын 26-ны хуралдаанаараа танилцсан бөгөөд санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав. Гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэв.

П.Сайнзориг: Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын материал, хариуг нээлттэй болгох нь маргаан шүүхэд хүрэхийг бууруулна гэж үзэв. Дарга П.Золзаяа шалгалтын агуулга, гарын авлагыг нээлттэй болгох чиглэлээр ажиллаж байгааг дуулгав.

С.Эрдэнэболд: Хууль дээдлэх ёсны олон улсын үнэлгээгээр Монгол Улс 143 орноос 68-д эрэмбэлэгдсэн ч иргэдийн шүүхэд итгэх итгэл хангалтгүй байгааг хөндөв. Нэр дэвшигч шүүхийн хараат бус байдлыг Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, олон улсын зарчмаар баталгаажуулсныг дурдаж, хууль бус нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, улс төрийн албан тушаалтан шүүгчтэй уулзсан бүртгэл хөтлөх механизмыг дурдав.

Ө.Шижир: Шүүхийн шийдвэрийн 44.7 хувь давж заалдах болон хяналтын шатанд өөрчлөгддөгийг хөндөв. П.Золзаяа шийдвэр хүчингүй болох шалтгааны ихэнх нь хэргийн оролцогчийн эрх хангагдаагүй, нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй зэрэг процессын зөрчил гэж тайлбарлав.

Д.Пүрэвдаваа: Газрын маргаан, төрийн алба, тендерийн маргаан шийдвэрлэлт хэт сунжирч буйг хөндөв. Нэр дэвшигч шүүхийн ачаалал, хүний нөөц, зохион байгуулалт хугацаанд нөлөөлж байгааг тайлбарлав.

О.Алтангэрэл: Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахыг шаардав. Шүүхийн төрөлжилтийн талаарх асуултад нэр дэвшигч арилжааны болон бусад мэргэшсэн шүүхийг хөгжүүлэхийг дэмждэг гэж хариулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12