УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.
- Засгийн газраас энэ сарын 23-нд өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүний энэ сарын 23-нд өргөн мэдүүлсэн Усны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний энэ сарын 26-нд өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд
- УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нарын энэ сарын 27-нд өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд хуваарилав.