Нийгмийн халамжийн шинэ тогтолцоо үе шаттай хэрэгжинэ, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй

1 цаг 9 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гишүүдийн асуулт, хариултыг сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа шинэчлэлийн үр дүнг төсвийн хэмнэлтээр бус ядуурал хэдэн хувиар буурснаар хэмжих ёстойг онцолж, халамж авдаг иргэдийн эрх хязгаарлагдах эсэх, хөдөлмөр эрхлэлтийн бодит үр дүнг хэрхэн тооцох талаар асуув. Сайд Т.Аубакир одоогийн 2.7 их наяд төгрөгийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгө зэрэг хүний хөгжилд чиглэсэн дэмжлэгийг ялгаж үзвэл зорилтот халамжийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөг болохыг тайлбарлав.

Яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг асаргааны тэтгэмж авч буй 82 мянган иргэний 47 мянга нь ахмад настны асран хамгаалагчид болохыг мэдээлж, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй, шинэ тогтолцоо 2028-2029 оноос үе шаттай хэрэгжинэ гэв.

Хүнс тэжээлийн дэмжлэгийг 2025 оны байдлаар 17 мянга орчим өрхийн 103 мянган иргэн авч байна гэж сайд танилцуулав. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан халамжаас хөдөлмөрт шилжүүлэх хөтөлбөрөөр энэ онд 5000 өрх буюу 19 мянга орчим иргэнийг хамруулж, 3.5 тэрбум төгрөг зарцуулж байгааг дурдав.

Бусад гишүүдийн санал:

С.Эрдэнэбат: Асрах үйлчилгээ, гэрээр үзүүлэх халамжийг өргөжүүлж, урт хугацаанд даатгалын хэлбэрт оруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөрт шилжүүлэх ажлын бодит үр дүнг тооцох

М.Энхцэцэг: Хууль батлагдсанаар зардал нэмэгдэх эсэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой хэрхэн уялдах

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдыг албан ёсны үнэмлэхтэй болгох

Д.Энхтуяа: Өөрийн санаачилсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй уялдуулах

Ж.Баясгалан: Мэдээллийн сангийн алдаанаас болж жинхэнэ зорилтот бүлгийг орхигдуулахгүй байх баталгаа

Д.Ганмаа: Халамжийг орон сууц, ус, эрчим хүчний төлбөрийн дэмжлэгтэй уялдуулах талаар тус тус санал гаргасан байна.

Байнгын хорооны дарга П.Ганзориг нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр өргөн баригдсан олон хуулийг уялдуулан хэлэлцэх шаардлагатайг дурдав. Санал хураалтаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

1 цаг 1 мин
Астанад шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг 2027 онд эхлүүлнэ

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл Астана хотод шинэ н

1 цаг 3 мин
Киргизстанд цоохор ирвэсийг судалж, хамгаалах төв нээв

Киргизстаны Иссык-Куль мужийн Ананьево тосгонд ховордсон цоохор ирвэсийг судлах,

1 цаг 5 мин
Unitree-ийн H2-X робот кунг-фу, паркурын үзүүлбэр хийжээ

Хятадын робот үйлдвэрлэгч Unitree компани кунг-фу болон бусад нарийн хө

1 цаг 7 мин
Нийгмийн халамжийн шинэ тогтолцоо үе шаттай хэрэгжинэ, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27

1 цаг 9 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн

1 цаг 13 мин
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 цаг 30 мин
Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?

Энэ өвөл цаг агаар ямар байх вэ?

1 цаг 33 мин
Хууль зүйн туслалцааны төв жилд 2700-3000 эрүүгийн хэрэгт өмгөөлөл үзүүлдэг

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал 2026 оны 10 дугаа

2 цаг 24 мин
Улсын хэмжээнд 3350 гаруй хүн цагдан хоригдож байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) тэргүүн дэд дарга, Хорих

2 цаг 26 мин