Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

2026-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа танилцуулжээ. Энэ талаар Узбекистаны Олий Мажлисийн Сенатын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Хоёр өдөр үргэлжилсэн форумын үеэр хүний сайн сайхан байдалд чиглэсэн хөгжил, хиймэл оюун ухаан болон цахим хэрэгслийн хэрэглээ, парламентын байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.

Узбекистаны Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын хорооны дарга Орзигул Козихонова хэлэлцүүлэгт оролцож, тус улсын хиймэл оюун ухааны салбарын туршлагын талаар илтгэл тавьсан байна.

Тэрээр технологийн шийдлүүдийг иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, төрийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, эдгээр үйл явцад парламентын байгууллагын үүргийг бэхжүүлэх нь чухал болохыг онцолжээ.

Форумын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар мөн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Талууд стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэх, өмнө байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцжээ.

Түүнчлэн парламентын бүлгүүдийн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан айлчлал зохион байгуулах, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын харилцааг хөгжүүлэх асуудлыг хөндсөн байна.

BRICS-ийн парламентын форум нь гишүүн орнууд болон урилгаар оролцож буй улсын парламентын төлөөлөгчдөд бодлого, хууль тогтоомж, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох боломж олгодог.

Эх сурвалж: AsiaToday

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин