МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Гарьд

Энэ зуны туршид монголчууд эдийн засгийн хямралыг утгаар нь эдэлсээр намартай золгох бололтой. Эхлээд махны үнэд балбуулсан. Залгуулаад шатахууны үнийн нэмэгдэлд халаасаа тэмтрүүллээ. Болоогүй ээ, хомсдолд нь унтах цагаа хумслуулан дугаарлан байж жаахан шатахуун олж авч байна. Эдийн засгийн энэхүү таагүй уур амьсгал иргэд, олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж уур бухимдал ихтэй байгаа юм. Гэвч үүний шууд нөлөөг нуруундаа үүрдэг Засгийн газар  сандарч мэгдэж буйгаас биш улс төр бол хөшигний ард жамаараа л явж байгаа аж. Угаасаа л зун болгон улс төрийн бүлэг фракцууд агаар салхинд гарч, улс төрийн цаашдын үйлдлүүдээ төлөвлөдөг. Тэр ёсоор энд тэнд цуглаж уулзацгаасан байна. 


Сүүлийн үед хэвлэл, олон нийтийн сүлжээ, улс төрийн хүрээнд яригдаж буйгаар МАН-ын 50 настнууд Хөвсгөл далайн тахилгыг далимдуулан тэнд цуглаж уулзацгаажээ. Түүнээс хэд хоногийн дараа 40 настнууд нь Хэнтийн Дадалд цуглаж “хуралдсан” байна. 50 настнууд гэдэг нь улс төрийн хүрээнийхэн болоод олон нийтийн дунд УИХ дахь МАН-ын бүлгийн “38-ын тал”, мөн 70-аад оныхон гэгддэг УИХ-ын гишүүдээс голдуу бүрддэг улстөрчдийг хэлдэг. Тэдний гол төлөөлөгчид нь УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, МАН-ын генсек Я.Содбаатар нар байдаг. Харин 40 настнууд нь УИХ дахь бүлгийнх нь “30-ын талынхан” буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын тэргүүлдэг хэсэг улстөрч юм. Хөвсгөл, Хэнтийн уулзалтуудад дээр нэр дурдсан улстөрчид очжээ. Ер нь бол улстөрчид нэг сонгуулиас нөгөө сонгуулийг харж улс төрөө хийдэг. Тэр л жишгээр энэ зуны улс төрийн онцлох сэдэв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль бөгөөд үүнтэй холбоотойгоор намрын улс төр хэрхэн, хаашаа өрнөх вэ гэдэг анхаарал татаж байна. Учир нь, Хөвсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль гол сэдэв нь байжээ. Гэхдээ тэнд уг сонгуулиар хэн нэр дэвших вэ гэдэг талаар ямар нэг шийд гараагүй байна.

Харин 50 настнуудын дийлэнх нь нэр дэвшчих хүсэлтэй байгаагаа үг, үйлдлээрээ нуулгүй илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН хэрхэн оролцож ялах хийгээд түүний өмнөх улс төрийг ямар байлгах талаар ярьцгаасан байна. Уг нь олон нийтийн дунд “МАН-аас Г.Занданшатар л өрсөлдөгчгүйгээр нэр дэвших нь” гэсэн ойлголт байсан. Гэтэл саяхнаас судалгааны байгууллагууд, тухайлбал MDA боловсролын судалгааны байгууллагаас УИХ-ын дарга С.Бямбацогтыг бас “Ерөнхийлөгчид дэвших боломжийн улстөрч” гээд гаргаад ирсэн. Тус байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой анализдаа “2026 оны наймдугаар сарын 2-ны байдлаар загвар МАН-аас нэр дэвших боломжит С.Бямбацогт, Г.Занданшатар болон АН-аас нэр дэвших боломжит Н.Алтанхуяг нарыг хамруулсан нөхцөлт хувилбарыг тооцлоо. Жич: Эдгээр нь албан ёсоор тодорсон нэр дэвшигчид биш юм. Загварын тооцсон нийт саналын дунджаар МАН-ын С.Бямбацогт 44.2 хувь, нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь, АН-ын Н.Алтанхуяг -28.9 хувь, нэгдүгээрт орох магадлал 26.8 хувь, МАН-ын Г.Занданшатар -24.0 хувь, нэгдүгээрт орох магадлал 0 хувь байна. Энэ дүнгээр С.Бямбацогт дундаж саналын хувиар тэргүүлж байгаа боловч 44.2 хувь нь ялалт гэсэн үг биш. Түүний нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь байгаа нь тэргүүлэгчийн байр суурь баталгаатай бусыг харуулна. Загварын энэ хувилбарт хэн ч нийт саналын 50 хувийг давахгүй байх магадлал 100 хувь гарсан. Тиймээс Н.Алтанхуяг, С.Бямбацогт хоёр дахин санал хураалтад үлдэх нөхцөл үүснэ. Гэхдээ энэ нь 2027 онд заавал ийм үр дүн гарна гэсэн үг биш. Зөвхөн оруулсан гурван нэр, намын дэмжлэгт тавьсан хязгаар болон өнөөгийн өгөгдөлд тулгуурласан нөхцөлт тооцоо” гэжээ.

Хөвсгөл дэх уулзалтын мэдээлэл, зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших горьдлоготой улстөрч зөвхөн Г.Занданшатар, С.Бямбацогт хоёроор тогтохгүй, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэр ч багтах юм байна. Хэнтийд бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намрын улс төрийг хэрхэн өрнүүлэх талаар ярьцгаажээ. Мэдээж тэдний тухайд ах нарыгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд онцгой анхаарал тавьж байгааг маш сайн мэднэ. Тиймээс, үүнийг дагаж өөрсөд рүү нь чиглэх улс төрийн эрсдэл хийгээд ашигт хувилбарыг тооцож үзсэн байх магадлалтай гэнэ. Товчхондоо, Хөвсгөлд, Хэнтийд уулзаж, “хуралдсан” МАН-ынхан ярьсан тохирсноо COP17 өнгөрөөгөөд, есдүгээр сарын дундуур УИХ-ын намрын чуулганы нээлтээр хэрэгжүүлж эхлэх бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 145 (7887)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
2
0
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

2026-09-17
МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

2026-09-17
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй бай

2026-09-17
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд

2026-09-17