Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

1 цаг 13 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр С.Амарсайханы оронд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох улс төрийн шийдвэрийг эрх баригч намын Удирдах зөвлөл гаргав.

Гэвч сайдын томилгоог УИХ-д танилцуулах үйл явц чуулганы ирцээс шалтгаалан гацлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагаас товлосон ч ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна.

Хуралдааны хуваарь ёсоор Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-д танилцуулах ёстой байв. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, огцруулж, томилох хуультай. Энэ дагуу танхимын шинэ сайдаа томилох үйл явц өрнөж байгаа ч УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Парламентын албан ёсны сайт дахь гишүүдийн ирцийн мэдээллээс харахад 16:20 цагийн байдлаар 126 гишүүнээс 52 нь ирцээ бүртгүүлжээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна МАН-ын бүлэг доторх цөөнх буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд энэ үед ирцээ бүртгүүлээгүй байв.Мөн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Х.Баттулга, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Г.Бямбасүрэн, Б.Пүрэвдорж, Б.Түвшин нар эмнэлгийн чөлөөтэй гэж бүртгүүлжээ. Д.Батлут, Т.Доржханд, Х.Жангабыл, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар гадаад томилолттой бол Б.Дэлгэрсайхан, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат, Г.Хосбаяр, С.Эрдэнэбат нар орон нутгийн томилолттой байна. Харин Б.Бейсен, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Р.Эрдэнэбүрэн нар чөлөөтэй хэмээн бүртгүүлсэн байна.

 

Г.Тэмүүлэн гэж хэн бэ?

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэн 2003 онд АНУ-ын “American University”-ийг олон улсын харилцааны бакалаврын зэрэгтэй төгсөж, 2005 онд тус сургуулийг олон улсын удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн байна.

Тэрбээр 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 2007 онд ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд тус хэлтсийн даргаар ажиллажээ. Улмаар 2009-2014 онд төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан байна.

Мөн 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж, 2015 оноос Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Г.Тэмүүлэн 2016-2020, 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд 2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллажээ. Харин 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж байна. Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн жилийн орлого 75 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 134 сая төгрөг гэжээ. Мөн 2.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 1.2 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэл, 523 сая төгрөгийн мал аж ахуй, 15 сая төгрөгийн үнэт эдлэл, 94 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 303 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Түүнчлэн “Евроконстракшн” ХХК, “ТТЕМ” ХХК, “Ханбүргэдэй” ХХК, “Харте Голд Корп” ХХК, “Ярлаг” ХХК, “Хемостемикс” ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.

 

Түүнийг ямар ажлууд хүлээж байна вэ?

 

Хэрэв Г.Тэмүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдвол түүнийг богино хугацаанд шийдвэр, залгамж чанар шаардах хэд хэдэн томоохон ажил хүлээж байна.

Юуны өмнө салбарын удирдлагын тогтвортой байдлыг хангах асуудал бий. Хууль зүй, дотоод хэргийн салбар нь цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ зэрэг улс орны болон иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой байгууллагуудыг хамардаг. Тиймээс сайд солигдсон ч эхлүүлсэн бодлого, ажлуудын залгамж чанарыг алдагдуулахгүй байх шаардлага тулгарна.Хоёрдугаарт, эрх зүйн шинэчлэлийн ажлууд бий. Өмнөх сайдын үед хүний эрхэд нийцээгүй, хуулиас давсан зохицуулалтыг цэгцлэх, хууль сахиулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинэчлэл эхлүүлсэн. Мөн салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн цахим системээр ажиллах чиглэлд ажлууд үргэлжилж байна.

Гуравдугаарт, цагдаа болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн баталгааг хангах асуудал шинэ сайдын ширээн дээр ирнэ. Хүний эрхийн үндэсний комиссоос хууль, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол их байгааг салбарын удирдлагад өмнө нь анхааруулж байсан.Мөн цахим залилан, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Дижитал орчин тэлэхийн хэрээр гэмт хэргийн хэлбэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг салбарын хэмжээнд тавиад байгаа юм.

Үүнээс гадна хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Засгийн газраас 2026 оны гуравдугаар сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Салбарын мэдээллээр 2017-2025 онд энэ төрлийн 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон бөгөөд холбогдогчдын талаас илүү хувийг 18-25 насныхан эзэлжээ.

Хил хамгаалалтын эрх зүйн орчныг шинэчлэх, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэх ажил ч дараагийн сайдад шилжинэ. Үүнтэй зэрэгцэн цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагын алба хаагчдын цалин, нийгмийн баталгаа, ажиллах орчны асуудал 2027 оны төсөвтэй хамт яригдаж байна.Ийнхүү Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайдаар томилогдвол зөвхөн яамны өдөр тутмын ажлыг удирдахаас гадна өмнөх сайдын үед эхлүүлсэн эрх зүйн реформыг үргэлжлүүлэх эсэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, хүний эрх, цахим болон хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг ямар чиглэлд авч явах вэ гэдэг асуудлуудтай нүүр тулна.

Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

1 цаг 13 мин
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

1 цаг 13 мин
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

1 цаг 13 мин
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

12 цаг 33 мин
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

12 цаг 53 мин
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

19 цаг 42 мин
МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

20 цаг 35 мин
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй бай

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

Оросын Засгийн газар Алтайн бүс нутгаар дамжуулан Хятад улс руу чиглэсэн Транс-Алтайн төмөр зам барих боломжийг

Өчигдөр 06 цаг 00 мин