2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн үйл явдлууд өрнөв. Улстөрчид ээлжлэн мэдэгдэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийлсээр байлаа.  Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Намын бодлогын эсрэг явж, дүрэм зөрчвөл хөөх хүртэл арга хэмжээ авна

-Манай намд талцал хуваагдал үүсээгүй, 38:30 гэсэн тоо байхгүй. Хоорондын харилцаанаас болж биедээ гомдсон 10 гаруй хүн байх шиг байна. Энэ хүмүүстэй намын удирдлага, хяналтын шатны байгууллагууд уулзаж ярьж ойлголцох тал руу явж байгаа. Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг дуудаж уулзсан. Талцал хуваагдал, фракц бүлэглэл байхгүй гэдгийг маш тодорхой хэлж байгаа. Сонгууль ойртож байгаа учраас намын лидерүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа мэт ярьж байна. Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө. Энэ том нам дүрмийн хүрээнд явж л өдий хүрсэн. Засгийн газрын асуудал орж ирээд эсрэг ярьсан, ямар нэгэн үйлдэл парламентын гишүүн гаргавал намаас хөөнө.

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Надад хууль зүйн сайд болох амбиц байгаагүй

–Би “болохгүй” гэж хэлсэн үгээ хэдхэн хоногийн дараа буцаагаад өөрчилдөг хүмүүс биш. Тийм учраас надад тийм амбиц ч байхгүй, би өөрөө ч хүсээгүй.Харин Г.Тэмүүлэн гишүүн нэр дэвшиж байгаад баяртай байгаа. Яагаад гэвэл тэр УИХ-д гурван удаа сонгогдсон, туршлагатай. Хамгийн гол нь голч байр суурьтай, боловсрол сайтай залуу. Ийм залуу шийдвэр гаргах түвшинд явж байна, ном уншдаг хүн төрийн бодлого тодорхойлох түвшинд ажиллаж байна гэдэгт би баяртай байгаа. Хуулийн салбарт “хууль бус бүлэглэл ажилладаг гэх” асуудлыг шалгаж мухарлах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Хуулийн сайд ойр ойрхон солигдож байгаад харамсаж байна

–Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг хүлээлгэж өгөөд 15 сар өнгөрч байна. Үүнээс хойш жилийн хугацаанд дөрвөн сайд солигдлоо. Одоо энэ салбар тав дахь сайдынхаа нүүрийг үзэх гэж байна. Хууль зүй, дотоод хэргийн салбар бол маш чухал. Дотоод хэргийн чиглэлд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах зэрэг улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, иргэдийн өдөр тутмын аюулгүй байдалтай холбоотой чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагууд багтдаг. Хууль зүйн талаасаа Монгол Улсын Засгийн газрын хууль зүйн бодлого ямар байхыг тодорхойлоход чухал үүрэгтэй. Бусад яамдын боловсруулж байгаа асуудалд санал өгч, Засгийн газрын хэлэлцэж байгаа асуудлуудад ХЗДХ-ийн сайд хуулийн ерөнхий зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм чухал үндсэн чиг үүрэгтэй яамны сайд дэндүү ойрхон солигдож байгаад харамсаж байна.Бид сонгогдоод хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ салбар одоо тав дахь сайдаа хүлээж авах гэж байна.

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:  Сүүлийн 10 жил төрийн өмчит компаниудын хөрөнгийг хэн зарцуулсан бэ гэдгийг ярих ёстой

-Төрийн өмчит компаниудын төсөв, зардал түүний зарцуулалтын талаар хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байна. Өнөөдөр бид зөвхөн улсын төсөв ярьдаг атлаа 100 их наядын балансын хөрөнгөтэй, 2025 оны аудитын тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчилтэй төрийн өмчит компаниудын асуудлыг ярьдаггүй. Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна төрийн өмчит компаниудын төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Төрийн өмчит компаниудын нийт төсөв нь улсын төсвөөс хэд дахин давсан. Хэдхэн компанийн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор шийдэгддэг бүтэц байгаад байна. Үүнийг сүүлийн 10 жилээр төрийн өмчит компаниудын ашиг алдагдал, үйл ажиллагаа, ямар төсөл санхүүжүүлсэн талаар хянан шалгах түр хороо байгуулаад УИХ дээр сонсгол явуулна.

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:  Баавгайг гарын доорх материалаар үргээхийг хичээж байна

–Энэ асуудалд янз бүрийн арга замаар хандаж байна. Яг ийм нөхцөлд хэрхэн ажиллах талаар манайд өмнөх туршлага, түүх байхгүй. Тиймээс олон улсын хэмжээнд ямар арга хэмжээ авдгийг судалж байна. Баавгайг үргээх, унтуулах, хөдөлгөөнийг нь сааруулахад хамгийн хялбар, гарын доорх ямар арга хэрэгсэл ашиглаж болох вэ гэдгийг харж байгаа. Буу хэрэглэхэд тусгай зөвшөөрөл зэрэг олон асуудал яригдана. Харин гарын доорх материалаар үргээх боломжийн хувьд цацлага, түрхлэг зэрэг арга байдаг юм байна. Тиймээс ийм аргыг яаралтай хэрэглэж, орон нутагт түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна.Баавгай унтуулах тарианы тухай ярьж байгаа ч манайд тийм тарианы нөөц ер нь байхгүй. Мөн зориулалтын буу, хэрэгсэл ч байхгүй. Орон нутагт өмнө нь ямар тариа хэрэглэж байсныг би мэдэхгүй.Орон нутгийнхан ийм асуудал үүснэ гэж урьдчилан бэлтгэгдээгүй. Учир нь ийм хэмжээний нөхцөл байдал анх удаа үүсэж байна. Урьд өмнө баавгай суурьшлын бүсэд ганц нэгээрээ орж ирсэн тухай яригдаж, сонсогддог байсан. Харин одоо 10, 20, 30-аараа бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар орон нутагт орж ирсэн тохиолдол бараг 100 орчим бүртгэгдээд байна. Өмнө нь ганц нэгээр тохиолддог байсан асуудал өнөөдөр зуугаараа яригдах хэмжээнд хүрсэн. Тиймээс ийм нөхцөл байдал гэнэт үүссэн гэж хэлж болно.

 

Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 12 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 16 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08